“Пирамид” баг Г.Уянга, Б.Нандин-Эрдэнэ, Б.Доржпагма, Ц.Сарангоо, Д.Мєнхгэрэл, А.Тэргэл нарын зургаан гишvvнтэй бєгєєд “Ус бол vндэсний ємч байх ёстой” сэдвээр тэмцээнд єрсєлдєхєєр зорьж буй. Тэдэнтэй ярилцлаа.
-Тэмцээний талаар танилцуулахгvй юу?
Д. Мєнхгэрэл:
-TPS олон улсын мэтгэлцээний тэмцээнд манай улсаас анх удаа оролцох гэж байна. TPS гэдэг нь The people speak гэсэн vгийн товчлол юм. Уг тэмцээний зорилго нь хvмvvст усны vнэ цэнийг ойлгуулахад оршиж байгаа.
А.Тэргэл:
-TPS жил бvр дэлхийд тулгамдаж байгаа асуудлуудаар мэтгэлцээний тэмцээн зохион байгуулдаг. Энэ удаагийн шийдэл нь усны хомсдол, бохирдол зэрэг асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг зорьсон. Яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэвэл єнєєдєр дэлхийд усны асуудал хамгийн тулгамдаж байна. Тэмцээнд оролцох бидний зорилго бол олон улсын зургаад шалгарах мєн усны vнэ цэнийг хvмvvст ойлгуулахад юм.
Энэ хугацаанд бид бага ангийн хvvхдvvдэд хичээл зааж, сургуулиараа зарлал нааж хvмvvст мэдээлэл єгч, ханын сонин гаргасан. Ирэх даваа гарагт усны газраас мэргэжилтэн ирж лекц унших гэж байна.
Ц. Сарангоо:
-Бид энэ сарын 1-24-ний хооронд бvх ажлаа амжуулаад АНУ руу явуулах ёстой. Тэнд бидний хийсэн ажлыг vнэлээд эхний зургаад шалгарч чадвал ирэх долдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотод мэтгэлцээний тэмцээнд оролцох эрхтэй болно.
Б. Доржпагма:
-Энэ хугацаанд бид тодорхой даалгавруудаа биелvvлээд, баримтжуулаад АНУ руу явуулна. Шvvгчид vнэлгээ єгєхдєє хамгийн гол нь хэр олон хvнд хvргэсэн байна вэ гэдгийг чухалчилна.
- Та нар усны талаар чухам ямар асуудлыг хєндєх вэ?
Д.Мєнхгэрэл:
-Манай орны хувьд усны нєєц багатай гэж тодорхойлогдсон боловч нэг хvн єдєрт 300 литр ус хэрэглэж байгаа нь АНУ-тай харьцуулахад дунджаас даруй хоёр дахин их байгаа юм. Улсын маань нийслэл Улаанбаатар хот ундны усны дєрвєн эх vvсвэр болох гvний худагтай. Гvний ус нь борооны болон гол мєрний усаар тэжээгддэг. Гэтэл сvvлийн жилvvдэд хур тунадас маш муу орсон. Тиймээс усны хэрэглээндээ анхаарах цаг болсон.
А. Тэргэл:
-2006 оны байдлаар дэлхийн нийт хvн ам цэвэр усны нєєцийн 54 хувийг хэрэглэсэн байна. Хэрвээ одоогийн энэ хэрэглээгээрээ цаашаа явах юм бол 2025 он гэхэд дэлхийн нийт хvн ам цэвэр усныхаа нєєцийн 70 хувийг хэрэглэсэн байх болно. Энэ нь хамгийн тулгамдсан асуудал болж байгаа юм. Мєн дэлхий дээрх усны дєнгєж 2.5 хувь нь л унданд хэрэглэж болох цэвэр ус. Монголынхоо хувьд ярихад тоолуур тавьсан айлуудаас гэр хорооллынхон цэвэр усанд 595 тєгрєг тєлдєг бол орон сууцанд амьдардаг айлууд 298 тєгрєг тєлж байна. Гэр хорооллынхон бага ус хэрэглэдэг хэр нь их мєнгє тєлж бай¬хад орон сууцныхан их ус хэрэглэдэг атлаа бага мєнгє тєлж байна.
Б.Доржпагма:
-Америк зэрэг гадаадын орнуудад хvмvvс нэг удаа шvршvvрт орохдоо 200 литр ус хэрэглэдгээс гадна тус улсын иргэний нэг єдрийн усны хэрэгцээ нь 500 литр байдаг юм байна. Харин усны нєєц багатай ядуу буурай орнуудад нэг хvн єдєрт ердєє 7-8 литр ус хэрэглэж байгаа. Хvмvvс шvдээ угаахаас эхлээд усаа нээлттэй орхидог буруу vрэлгэн зуршлыг бид хvvхдvvдэд ойлгуулах зорилгоор хичээл заасан. Ер нь усыг гамнах хэрэгтэй, усны нєєц багасч байгаа гэдгийг бид хvмvvст ойлгуулахыг зорьж байгаа.
Ц. Сарангоо:
-Баримт нэмж хэлэхэд америкийн нэг муж єдєржингєє усгvй байдаг гэнэ. Єдрийн гуравхан цагт л ус ирдэг. Учир нь тэр муж цэвэр усны хангамжгvй болсон. Эндээс харахад л хvн тєрєлхтєн усны хомсдолд ороод эхэлчихсэн. Тиймээс одооноос эхлэн хvн бvр усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгох, ухамсарлах хэрэгтэй байгаа.
А. Тэргэл:
-Монгол Улсыг усны хямралд ороогvй гэж хэлж болохгvй. Замын-Yvд гэхэд усаа урд хєршєєс татаж авч байна шvv дээ. Энэ нь манай улс усны хямралд аль хэдийнэ орсныг гэрчлэх баримт юм.
Б.Нандин-Эрдэнэ:
-Монголын гадаргын усны тооллогын нэгдсэн дvн гэж бий. Манай улсад нийт 5565 гол горхи байгаагийн 783 нь ширгээд байна. Тэгвэл 9600 булаг шанд байгаагийн 1584 нь, 4196 нуур тойром байдгийн 860 нь ширгэсэн нь сэтгэл эмзэглvvлсэн vзvvлэлт юм. Яагаад гол горхи, булаг шанд маань ширгэхэд хvрэв гэвэл уул уурхай, ашигт малтмалын буруутай vйл ажиллагаанаас шалтгаалсан. Тухайлбал, уул уурхайн компаниуд ашигласан газартаа нєхєн сэргээлт хийдэггvй. Мєн байгальтайгаа харьцаж байгаа хvмvvсийн буруутай vйл ажиллагаа цаг агаарын дулааралд хvргэж, усны хомсдол vvсэхэд нєлєєлж байгаа.
Г. Уянга:
-Дэлхий дээр амьдарч байгаа нийт хvмvvсийн гуравны нэг нь ундны усны хомсдолд орсон. Усны хомсдолд орж буйн шалтгаан нь нэгдvгээрт, усны нєєц бага байгаа хоёрдугаарт, хvмvvс бид усыг буруугаар хэрэглэж байгаатай холбоотой. Гуравдугаарт, маш олон гол горхи бохирдсон. Єнєєдрийн байдлаар дэлхийн зургаан тэрбум хvн жилд ойролцоогоор дєрвєн мянган км куб цэвэр ус хэрэглэдэг. Харин энэ хэрэглэж байгаа нийт цэвэр усны найман хувийг хэрэглээнд, vлдсэн 92 хувийг газар тариалан эрхлэх, усан цахилгаан станц зэрэг аж vйлдвэрлэлд ашигладаг гэсэн судалгаа бий.
- Усаа хайрлан хамгаалахын тулд, усны хомсдолоос гарахын тулд ямар ажил хийх шаардлагатай гэж та нар бодож байна?
Д.Мєнхгэрэл:
-Манай улсад сvvлийн хэдхэн жилийн дотор 1462 гол нуур ширгэжээ. Гай дээр лай нэмсэн бас нэг шалтгаан нь єнєєх уул уурхайн компаниуд. Одоогийн байдлаар Монгол Улсын газар нутгийн 80 хувьд олборлолт хийгдэж байна гэсэн итгэмээргvй мэдээлэл бий. Хэрэв ингээд гvний ч, гадаргын ч усгvй боллоо гэхэд монголчуудын маань ганц аврал нь Хєвсгєл далай. Гэтэл цагийн сайханд загас жараахай нь бялхаж байсан энэ нуураас єнєєдєр хогийн зэвтэй тємєр цухуйж байна шvv дээ. Тэгээд болоогvй, ёроолд нь бvр 46 ширхэг машин, 300 тонн шатахуун ачсан бvхэл бvтэн усан онгоц хэвтэж байна. Хэдхэн жилийн дараа гэхэд ус алтнаас ч vнэтэй болох цаг ойрхон иржээ.
Нийтийн аж ахуйг сайжруулах тєслєєс судалгаа хийсэн байна. Хvмvvс ингэж боддог юм байна л даа, тоолуур тавихад илvv их мєнгє зарна гэж. Yнэндээ тоолуур тавьсан айл тоолуур тавиулаагvй айлаасаа илvv бага мєнгє зардаг нь судалгаагаар тогтоогдсон. Тоолуур тавихын ач тус нь дусал усыг хайрлаж хямгадах ухамсар суудаг. Манай улсын тєсвєєс vзэхэд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой ажлууд хийж байгаа. Жишээ нь, 3.8 тэрбум гаруй тєгрєгийг ус тээвэрлэх, бохир ус цэвэршvvлэх зэрэгт зарцуулсан байна. Гэхдээ vр дvн хангалтгvй гэсэн баримт бас бий.
- Та нар мэдээллээ хаанаас, яаж авч байгаа вэ. Мэргэжлийн хvмvvс хэр дэмжиж байна?
Д. Мєнхгэрэл:
-Нийтийн аж ахуйг сайжруулах тєслєєс усны талаар их ажил хийж байгаа юм билээ. Тэндхийн мэргэжилтнvvд биднийг их дэмжиж тусалж байгаад “Yнэн” сониноороо дамжуулан талархлаа илэрхийлье. Ирэх даваа гарагт тэндээс доктор эрдэмтэн хvн бидэнд зориулж илтгэл тавьж єгнє гэсэн. Мєн хотын ус суваг ашиглалтын газар, УХЭГ, ШУА, БОЯ-нд хандахад мэдээлэл єгч байгаа.
Б. Доржпагма:
-Бид єєрсдийнхєє vйл ажиллагааны талаар www.93schooldebate.page.te гэсэн вэб сайт нээсэн. Энд манай сургуулийн болон бидний vйл ажиллагааны тухай бvх мэдээлэл бий.
- Тэмцээн англи хэлээр явагдах уу?
Ц.Сарангоо:
-Заавал англи хэлээр ярих шаардлагагvй. Биднээс гадна орчуулагч багш явж болно.
Д. Мєнхгэрэл:
-Энэ тэмцээн яагаад англиар биш монголоор гээд байна гэвэл хэрвээ бид тєрєлх хэлээрээ мэтгэлцвэл англиар мэтгэлцсэнээс илvv олон хvнд энэ мэдээлэл хvрэх боломжтой гэсэн vг юм.
А.Тэргэл:
-Бид англиар мэтгэлцсэн ч єєрсєддєє итгэлтэй байгаа. Бид нар Соросын сангийн дэргэдэх англи мэтгэлцээний клубт суралцдаг.
Б. Нандин- Эрдэнэ:
-Хичээл байнга англи хэлээр явагддаг. Долоо хоногийн нэг єдєр англиар мэтгэлцдэг.
- Олон улсын энэ уралдаанд танайхаас єєр ямар сургуулийн баг оролцохоор бэлтгэж байгаа бол?
Д. Мєнхгэрэл:
-Сайн мэдэхгvй байна. Миний сонссоноор 77, 81 дvгээр сургууль болон “Дэлгэрэх”, “Радуга” сургуулийнхан бэлтгэж байна гэсэн.
Г. Уянга:
-Бидний зорилго олон улсын зургаад шалгарах учраас Монголдоо нэгдvгээрт шалгарах явдал маш чухал юм. Тиймээс хичээнэ ээ.
- Сvvлийн vед хvvхэд, залуус мэтгэлцээнээр хичээллэх нь ихэссэн. Мэтгэлцээнээр хичээллэхийн ач холбогдлыг vеийнхэндээ сонирхуулахгvй юу?
А.Тэргэл:
-Мэтгэлцээний давуу тал нь олсон мэдээллээ боловсруулж, дvгнэн ярих чадвар эзэмшдгээрээ онцлог.
Г.Уянга:
-Мєн мэтгэлцэж сурснаар бусдыг сонсч, анхаарлаа тєвлєрvvлж сурдаг.
Б.Доржпагма:
-Мэтгэлцээний нэг уриа байдаг. Мэтгэлцэхэд ялах нь биш, суралцах нь чухал гэж. Ер нь олон сайн чадвартай болдог. Илтгэх, унших, сонсох, дvгнэх, няцаах гээд л. Мєн мэтгэлцээний олон тєрлvvд байдаг. Парламентын, бодлогын гэхчилэн олон талын чадвар єгч чаддаг.
Б.Нандин-Эрдэнэ:
-Хамгийн гол нь аливааг хоёр єнцгєєс харах чадвартай болдог. Энэ нь хvнд их зєв тєлєвшил єгдєг юм.
Д.Мєнхгэрэл:
-Мэтгэлцээний тэмцээн хоёр багийн хооронд явагддаг. Энэ удаа бидний мэтгэлцэх тєрєл нь public debate гээд яг vзэгчидтэй харилцан ярилцах хэлбэр юм.
Г.Уянга:
-Бид сургууль дээрээ энэ сарын 14-нд мэтгэлцээн зохион байгуулна. Энд манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишvvн С.Амаржаргал болон БСШУ-ны сайд Н.Болормааг хvрэлцэн ирэхийг урьж захидал илгээсэн. Хэрэв тэд бидний энэ ярилцлагыг уншвал манай мэтгэлцээнийг ирж vзэж биднийг дэмжээсэй, туслаасай гэж хvсч байна.
Б.Доржпагма:
-Энэ нь олон улсын мэтгэлцээний тэмцээнд нэг vзvvлэлт болох юм л даа. Тєр засгийн эрх барьж байгаа шийдвэрлэх тєвшний хvмvvст хєндєж буй асуудлынхаа талаар дуулгаж, vгээ хэлэх нь энэхvv тэмцээний нэг шалгуур болдог. Бидний бас нэг эрхэмлэн хvндэтгэж явдаг хvн бол Ерєнхий сайд С.Баяр гуай юм. Тvvнд бидний vг хvрээсэй гэж бодож байна.
Д.Мєнхгэрэл:
-Ерєнхий сайд С.Баяр гуайг бид их ухаалаг, зєв бодолтой хvн гэж бодож байгаа. Тиймээс дэлхий дахинд тулгамдаж байгаа усны асуудлаар мєн эх орныхоо усны бодлогод vр дvнтэй олон ажил хийгээсэй, хэрэгжvvлээсэй гэж хvсч байна. Мєн энэ ярилцлагыг уншаад биднийг ирж дэмжээсэй. Бид АНУ-д болох олон улсын тэмцээнд оролцохын тулд, Монгол Улсынхаа нэрийг гаргахын тулд маш сайн бэлтгэнэ ээ.
Ц.Сарангоо:
-Биднийг дэмжиж байгаа “Yнэн” сониныхоо ах, эгч нартаа маш их баярлалаа.
Л.ЭРДЭНЭМАА
дугаар 046
Мэдээллийн эх сурвалж:

No comments:
Post a Comment