Monday, November 17, 2008

Тогтвортой хөгжил

ÒÎÃÒÂÎÐÒÎÉ ÕªÃÆËÈÉÍ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ
ТАЛААРХ ТӨРИЙН БОДЛОГО

АГУУЛГА

УДИРТГАЛ ............................................................................................................................................ 3

НЭГ. ÒÎÃÒÂÎÐÒÎÉ ÕªÃÆËÈÉÍ БОЛОВСРОЛ
1.1 Òîãòâîðòîé õºãæлийн онол, үзэл санаа……………………….……………….6
1.2 Òîãòâîðòîé õºãæëèéí áîëîâñðîë ба бîëîâñðîëûí øèíý÷ëýë……………...15

ХОЁР. МОНГОЛЫН ТÎÃÒÂÎÐÒÎÉ ÕªÃÆËÈÉÍ БОЛОВСРОЛЫН БОДЛОГО,
ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
2.1 Òогтвортой хөгжлèéí áîëîâñðîëûí òàëààð òºðººñ áàðèìòàëæ áóé
áîäëîãîд хийсэн шинжилгээ…………………………………………………..38
2.2 Òîãòâîðòîé õºãæëèéí áîëîâñðîëûí бодлогын хэрэгжилтэд хийсэн
судалгаа………………………………………………………………………….46
2.3 Òогтвортой хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд нөлөөлөхүйц зарим
арга замыг тодорхойлох……………………………………………………….61

ДҮГНЭЛТ………………………………………………………………………………………67

НОМ ЗҮЙ……………………………………………………………………………………….68




Òîâ÷èëñîí ¿ãèéí òàéëáàð


Òîâ÷èëñîí ¿ã Òàéëáàð
ТХБ Тогтвортой хөгжлийн боловсрол
БНБ Бүх нийтийн боловсрол
ХБОБ Хүрээлэн буй орчны боловсрол
НҮБ Нэгдсэн Үндэсний байгууллага
ЮНЕСКО НҮБ, боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХХ Нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр
ДБХС (WWF) Дэлхийн байгаль хамгаалах сан
ГТХАН (GTZ) Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг
ÀÁÁ Àëáàí áóñ áîëîâñðîë
ÀÕÁ Àçèéí õºãæëèéí áàíê
ÁÄÁ Áàãà, äóíä áîëîâñðîë
ÁÍÕÁ Áàãà íàñíû õ¿¿õäèéí áîëîâñðîë
ÁÑØÓß Áîëîâñðîë, ñî¸ë, øèíæëýõ óõààíû ÿàì
ÁÑØÓ Áîëîâñðîë, ñî¸ë, øèíæëýõ óõààí
ÄÁ Äýýä áîëîâñðîë
ÄÍÁ Äîòîîäûí íèéò á¿òýýãäýõ¿¿í
ÅÁÑ Åðºíõèé áîëîâñðîëûí ñóðãóóëü










УДИРТГАЛ
Сэдэв сонгосон үндэслэл
XXI зууны дэлхийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай хөгжүүлэхийн гол үндэс суурь нь тогтвортой хөгжлийн боловсрол юм.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийг байгаль орчны даац, чадавхид нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах, эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, байгалиа нандигнан хайрлаж ирсэн уламжлалыг сэргээн өвлүүлэхэд тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх нь чухал юм.
Ìîíãîë óëñàä òîãòâîðòîé õºãæëèéí áîëîâñðîëûã õºãæ¿¿ëýõ ÷èãëýëýýð òºðººñ áàðèìòëàõ öýãöòýé áîäëоãî, ¿ð ºãººæòýé ¿éë àæèëëàãàà õýðýãæ¿¿ëýõ àæèë á¿õýëäýý ýõëýëèéí øàòàíäàà ÿâæ áàéíà ãýæ ¿çýæ áîëîõîîð áàéíà. ÁÑØÓß-ààñ 2005 îíä “Á¿õ íèéòèéí áîëîâñðîëûí îð÷ëûí íýãäñýí ¿íýëãýý” áîëîâñðîëûí ñàëáàðûí îíîøëîãîî õèéõ ¿íäñýí äýýð áîëîâñðóóëàí Ìîíãîл Óëñûí çàñãèéí ãàçðààñ 2006 îíä áàòëàí õýðýãæ¿¿ëæ áàéãàà “Ìîíãîл Óëñûí áîëîâñðîëûã 2006-2015 îíä õºãæ¿¿ëýõ Ìàñòåð òºëºâëºãºº“ íü á¿õýëäýý òîãòâîðòîé õºãæëèéí áîëîâñðîëûí ¿çýë ñàíààíä ñóóðèëñàí þì.
Тогтвортой хөгжлийн áîëîâñðîëûí áîäëîãî, òºëºâëºëò, óëìààð ò¿¿íèéã õýðýãæ¿¿ëýã÷ ñèñòåì áîëîõ àëáàí áà àëáàí áóñ áîëîâñðîëûí õýëáýðýýð èõ, äýýä áîëîí åðºíõèé áîëîâñðîëûí ñóðãóóëèéí ñóðãàëòûí àãóóëãàä шинээр òóñãàãäàæ ýõëýýä áàéгаа зэрэг амжилт байгаа боловч бодлогыг хэрэгжүүлэх ажил удаашралтай, энэ чиглэлээр хийсэн судалгаа үгүйлэгдэж байна.
Èéìээс, Òогтвортой хөгжлийн боловсролын талаарх бодлогыг шинжилж òîäîðõîéëîõ ¿¿äíýýñ ýíýõ¿¿ ñýäâèéã ñîíãîí àâñàí þì.
Судалгааны ажлын зорилго
ÒХБ-ыí бодлого, түүний хэрэгжилтэд нөлөөлөхүйц зарим арга замуудыг санал болгоход судалгааны ажил зорино.

Судалгааны ажлын зорилтууд
Äýýðõ зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж ñóäàëãààíû àæëàà õèéñýí áîëíî.Үүнд:
• Тогтвортой хөгжил (ТХБ) ба Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын үзэл санаа, агуулгыг судлах;
• ÒХБ-ын тàëààð òºðººñ áàðèìòàëæ áóé áîäëîãîд шинжилгээ хийх
• ТХБ-ын бодлогын хэрэгжилтэд судалгаа хийх
• ÒХБ-ыí бодлого, түүний хэрэгжилтэд нөлөөлөхүйц зарим арга замыг тодорхойлох.
Сэдвийн судлагдсан байдал
Магистрын ажлын хүрээнд дараах ном товхимол, хөтөлбөр, баримт бичгүүдийг ашиглаж, судалгаа шинжилгээг хийсэн. ͯÁ, ò¿¿íèé òºðºëæñºí áàéãóóëëàãóóä õºãæèë, õ¿ð‎ý‎ýëýõ îð÷íû àñóóäàëä îíöãîé àíõààð÷ 1972, 1992 îíóóäàä õî¸ð óäàà äýëõèé äàõèíûã õàìàðñàí ͯÁ-èéí õýìæýýíèé áàãà õóðàë çàðëàí õóðàëäóóëæ õ¿í òºðºëõòíèé øèíý çóóíä ìºðäºõ ãîë ÷èã áàðèìæààã òîäîðõîéëсон ͯÁ-ûí Õºãæëèéí Õºòºëáºð, “Äàÿí äýëõèéí 21 ä¿ãýýð çóóíû òîãòâîðòîé õºãæèë" баримт бичиг гаргасан. Уг баримт бичгийг үндэслэн Ìîíãîë óëñûí çàñãèéí ãàçðààñ 1998 îíä ñàéøààí áàòàëñàí "Ìîíãîë óëñûí XXI çóóíû òîãòâîðòîé õºãæëèéí õºòºëáºð"-ò òîãòâîðòîé õºãæëèéí áîëîâñðîë, ñóðãàëò, ñóðòàë÷èëãààã "×àíàðòàé áîëîâñðîëûí òºëºº ºðñºëäºõ òýì¿¿ëýë áèé áîëæ, òºð, òºðèéí áóñ áàéãóóëëàãà, ñîíèðõîëûí á¿ëýã, áàãø, ñóðàëöàã÷èä, ýöýã ýõ, èðãýäèéí îðîëöîî íýìýãäýõ õàíäëàãà áèé áîëñíîîð áîëîâñðîëûí øèíý÷ëýëèéí ºíººãèéí òºëºâ áàéäëûã òîäîðõîéëæ áîëíî" õýìýýæýý. Ýíý àæëûí íýã õýñýã áîëãîæ ìàíàé óëñûí èõ, äýýä ñóðãóóëü, êîëëåæèéí ñóðãàëòàíä çîðèóëàí "Òîãòâîðòîé õºãæèë" õýìýýõ ñóðàõ áè÷ãèéã 2003 îíд çîõèîí õýâë¿¿ëсэн байна. Уг сурах бичигт Òîãòâîðòîé õºãæëèéí ¿çýë áàðèìòëàëûí ò¿¿õýí õºãæèë, Òîãòâîðòîé õºãæëèéí ¿íäñýí óõàãäàõóóí, Äýëõèé äàõèíû 21 ä¿ãýýð çóóíû òîãòâîðòîé õºãæëèéí õºòºëáºðийн талаар болон Ìîíãîë óëñûí XXI çóóíû òîãòâîðòîé õºãæëèéí õºòºëáºð, ò¿¿íèé õýðýãæèëò, эдийн засаг байгаль орчны холбоо, нийгмийн тогтвортой хөгжлийн талаар тодорхой онол практикийг хослуулан ойлгомжтой хэлбэрээр туурвисан бүтээл юм.

ТХБ-ын зорилт болох ТХ-ын хичээлийг заах багш нарт зориулж гарын авлага, арга зүй болгож “Òîãòâîðòîé õºãæëèéí áîëîâñðîë” (áàãøèéí íîì)-ыг 2004 îíд Ï.Î÷èðáàò, Ì.Áàÿñãàëàí, Á.×èíçîðèã нар эрхлэн гаргасан.
Судалгааны арга зүй
Судалгааны хүрээнд баримт бичгийн болон эмперик судалгааны аргыг ашигласан болно.
Тухайлбал, баримт бичгийн судалгааны хүрээнд ТХБ-ын талаар төрөөс баталсан хөтөлбөр, боловсролын зарим хуулийг авч үзсэн.
Мөн эмперик судалгааны хүрээнд экспертийн ярилцлага, санал асуулга зэргийг хийсэн болно.
Судалгааны ажлын дэвшилтэт болон практик ач холбогдол
• Òîãòâîðòîé õºãæëèéí үзэл санааг боловсролын бодлогод зөв оновчтой тусгах арга замуудыг тодорхойлсноор ТХБ-ын сургалтын хөтөлбөр боловсруулахад дөхөм болно.
Магистрын ажлын бүтэц, агуулга
Ýíýõ¿¿ ñóäàëãààíû àæиë нь Удиртгал, 2 бүлэг, 5 зүйл, Дүгнэлт хэсгээс бүрдэж байна. Удиртгал хэсэгт: Сэдэв сонгосон үндэслэл, судалгааны ажлын зорилго, судалгааны ажлын зорилтууд, сэдвийн судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны ажлын дэвшилтэт болон практик ач холбогдол, магистрын ажлын бүтэц, агуулга зэрэг багтсан болно.
Тус ажлын нэгдүгээр хэсэгт: Тогтвортой хөгжлийн онол, үзэл санаа болон Тогтвортой хөгжлийн боловсрол ба боловсролын шинэчлэлийн тухай тусгасан.
Хоёрдугаар хэсэгт: Òогтвортой хөгжлèéí áîëîâñðîëûí òàëààð òºðººñ áàðèìòàëæ áóé áîäëîãî болон Òîãòâîðòîé õºãæëèéí áîëîâñðîëûí бодлогын хэрэгжилтэд шинжилгээ (асуулга, ярилцлага) хийж, Òîãòâîðòîé õºãæëèéí áîëîâñðîëûí бодлогын талаар зарим санааг дэвшүүлсэн.
Эцэст нь дүгнэлт хийж, шаардлагатай материалуудыг хавсаргасан болно.

Friday, March 7, 2008

Мэлхий гүнж



The Lemons "Хайртай"


Хайртай

The Lemons "Хайртай"

Цэнхэр нүд

Лемонс хамтлагийн "Цэнхэр нүд" бас хөөрхөн дуу.

Д.Гантуяа: Үндэсний аюултай байдал

Үндэсний аюулгүй байдлын бодлого алдагдаж, түүнийг хариуцсан, хуулиар ногдсон эрх бүхий байгууллагад нь ахдахаар хэмжээний ноцтой асуудлууд бий болоод байгааг манай нэртэй эрдэмтдийн нэг саявтар Өдрийн сонинд бичиж нийтлүүлснийг уншиж олныг эргэцүүлэхэд хүргэв. Үндэсний аюулгүй байдал гээд ерөнхийд нь томъёолчиход юу хэлээд байгааг мэдрээд байгаа мэт боловч задлаад, бодит амьдрал дээр буулгаад ирэхлээр огт оргүй зүйл болчих шиг санагдаад болдоггүй. Бүх зүйл үндэсний аюулгүй байдалд хамаатай болж хавтгайраад ирэх нь бүр хачирхалтай. Нэгэнт бүх зүйл хамаатай юм бол бас юу ч хамаагүй болох нь шууд дүгнэлт. Үндэсний аюулгүй байдал гэх сүржин нэртэй “хогийн сав” руу бүхий л зүйлийг, хэрэггүй болгоныг чихээд байгаа болохоор бас ашиглаад авчихаар юм ч бараг байдаггүй, үлдэгдэл маягийн улстөр хийдэг шавхруу асуудал болж будлиад байна. Цөлжилт, усны хомсдол, авилга, ядуурал, архидалт, боловсрол, мэргэжилгүйн хоцрогдол гээд даяаршсан асуудлуудаас эхлээд химийн хорт бодис, хаягдлын эмх замбараагүй зохицуулалтгүй байдал (түүний дотор Улаанбаатарын утаа, хогны асуудал багтана), модны хулгай, чанаргүй хүнс, аюултай бөгөөд хяналтгүй үйлдвэрлэл, технологи гээд Монгол онцлогтой, мэргэжлийн буюу салбарын хандлагатай, болж бүтэхгүй байгаа болгоныг үндэсний аюулгүй байдал зөрчигдөж байгаа хэмжээнд ярьдаг болжээ. Нөгөө асуудал хариуцагчид нь алийгаа гэхээ мэдэхээ больж бүх асуудал хамаатай учир нэгийг ч шийдэж, шийдвэрлэж чадалгүй өдий хүрчээ. Үндэсний аюулгүй байдал гээч нь үндэсний тодорхойгүй байдлыг үүсгэж эрдэмтний бичээд байгаа эс үйлдэл бий болгожээ.
Үндэсний аюулгүй байдалд аюул учруулаад байгаа гэх үндэслэл бүхий асуудлуудыг ажиглаад байвал нэг бол асуудал хариуцсан салбар нь шийдчих хэмжээний байдал үүссэн байх, эс бол даяаршсан шинжтэй учир шалтгаануудын улмаас үүсч буй эд баялаг, нөөц, оюун ухаан, улстөрийн шийдвэрийн хоосрол л ажиглагдаж байна. Иймээс үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэх нь эцсийн дүндээ ямар нэгэн зүйлийн хоосролоор тодорхойлогдож бас болж байна. Аюулгүй байдал алдагдана гэдэг нь ямар нэгэн аюултай байдал үүсснийг зөвшөөрч буй хэрэг. Харин аюултай байдал үүснэ гэдэг нь ямар нэг юм хоосроод байгааг хэлж буй юм. Юу хоосроод байгаа тухай эргэцүүлэхэд хүрсэн минь ийм учиртай.
Хоосорч буй бүхэн аймшигтай, гунигтай, харуусмаар байдаг. Өнөөдөр Монгол маань хоосорч байна уу даа гэж сэтгэлийн гүнд сүүрс алдам бодол төрөх болсоор нэлээд хэдэн жилийг үдэж байна. Уг нь би өөдрөг бодолтой, түүнийгээ хуваалцаж ярилцдаг танилуудтай хүн л дээ. Ийм цөөхөн хүн амтай, газрын хөрсөндөө гайгүй их баялагтай, 2007 оны байдлаар 40 гаруй сая гаруй малтай, өргөн уудам нутагтай улс хөгжихөд ядах юмгүй дээ гэж итгэдэг байлаа. Япон, Солонгос хөгжихөд 20-30 жил л хангалттай байсан гэж ч сонссон нь улам итгэл төрүүлдэг байлаа. Маш бага мөнгийг зөв зүйлд зарцуулахад л үйлдвэрлэл, энэ тэр нь босоод ирэх учиртай гэснийг бас сонсоод амжсан байлаа.
Гэтэл бид ийм мөрөөдөл, итгэлд хууртсаар даруй 20-иод жилийг үджээ, нэг л байрандаа. Эргээд хартал бид хоосорч байна. Тэсэхээ байгаад хэдэн залуус нь булчингаа үнэлүүлэхээр харийг зорин оджээ. Тэдний тоо лав 100 мянгад дөхсөн байх. Бүр ч олон байж магадгүй. Олон охид биеэ үнэлж байна гэх мэдээлэл үнэмшиж эхэлмээр олон дахин мэдээлж байна. Танил залуусын утсаар шөнө орой болонгуут уулзаж учиръя гэх мессеж тасралтгүй ирдэг гэж сонслоо. Оюутан охид дотуур байр, сургалтын зардал болон өдөр тутмын хэрэгцээгээ хангах шаардлагаар биеэ үнэлэгчдийн том давхаргыг бий болгоод байгаа гэж дүгнэгсэд ч байна. Ямар ч л байсан залууст, эрүүл чийрэг биетэй тэдэнд хийх ажил, олох орлого алга.
Алтны шороон ордны нөөц бараг шувтарч байгаа гэх сонсогдоно. Хол, алслагдсан болон улсын тусгай хамгаалалттай газарт дархлагдсан цөөн хэдэн орд л үлдсэн гэнэ. Төмөр, уран, зэс гээд үнэтэй цайтай олон орд гаднын хүмүүсийн нэр дээр лиценз хэлбэрээр шилжжээ. Монголын газар нутгийн багагүй хэсгийг 8000 гаруй лиценз эзэмшигч хяналтдаа байлгаж байна. Дундраад буй алтны араас орох баялгийн жагсаалтыг гаргахад төдөх юмгүй. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас бүхэл бүтэн уулыг төмрийн баялагтай нь 1, 2-хон жилийн дотор Хятад руу зөөжээ. Сэлэнгийн хусан ой хятад хоолны газрын савх болон дуусч байна. Олон гол, горхи, булаг, шанд, нуур, цөөрөм усаа татаж, ширгэж хатжээ.
Монголын уламжлалт мал аж ахуй сүйрч байна. Хүйтэн хошуут, явсан газраа үгүйрүүлж хоосруулдаг гэх ямааны тоо өсч 18 сая болжээ. Архангайн Хашаат гэхэд л Замын Үүд шиг болсон байна. Худал гэвэл, айлын хашааг давтал хунгарласан элсэн даланг очоод үз. Уламжлалт сүргийн бүтэц алдагдсан байна. Малчид ирээдүйдээ итгэлгүй, өнөө маргаашаа аргацааж, ямаагаа л өсгөж, хятад наймаачдад ноолуураа зарж ганц орлого олж байна. Түүгээрээ л үр удмаа сургах, тэжээх зардлыг бүрдүүлж, яаж ийгээд хот суурин бараадуулах арга саамыг эрж байна. Тиймд бас тэднийг буруутгах арга алга. Сүхбаатар аймгийн өмнөдийн, Дорноговь, Дундговийн хойгуурхи, нийтдээ 40 гаруй сумын малчид сүүлийн 3-5 жил орон нутагтаа очиж чадалгүй нүүдэллэж байна. Бэлчээр байхгүй болжээ. Багаар бодоход 80 мянган хүн, дөрвөн сая малын хувь заяа бүрхэг байна. Тэдний нутаг дэлхийн дулаарлын золиос болсон гэж учир мэдэх хүмүүс дуугарч байна. Энэ их нүүдэл, суудлыг дагаад монгол уламжлал, түүнийг тээгч нүүдэлчин малчны соёл гээгдэж байна.
Монгол Улс өөрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр огт ахихгүй байна. Хэдэн ноолууран цамц, хивс, архинаас өөр бодогдох, санаанд торох зүйл бага. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл байхгүйгээс ДНБ өсөхгүй байна. Түүнээс болж олон хоосрол үүдэж байна. Ажлын байр байхгүйгээс ажил хийж чадах хүн хомсдож байна. Үүнийг цөөн ч гэсэн ажил олгогч хэдэн эзэд үгээ баран хэлж байна. Арга ядахдаа хятадаас ажилчид авч байна. Хятад хүн Монголд ажиллаад орлого олж байна. Монгол хүн чадвар, бүтээлээр хоосорч эхлээд байна. Байшингаа, замаа барьж чадахгүйд хүрч байна. Монгол хүнээр ажил хийлгэхгүй гэсэн тушаалыг ажил олгогчид гаргахад бэлэн болжээ. Хот байгуулалт гэж хөгийн юм байна. Хэдэн жилийн өмнө ямар л байсан тэр л янзандаа. Хувийн хэвшлийн эмх замбараагүй барьсан, бариулсан хэдэн байшинг эс тооцвол бүр юу ч хийгээгүй гэсэн үг. Ичдэггүй, улайм цайм худал ярьдаг хүмүүсээс хэзээ салах бол гэхээс санаа алдмаар болжээ. Арай дэндүү. Нийслэл хот ийм байхаар яаж энэ улс өөдлөх вэ. Ажил хийх чадварын хомсдолд бид орж байна.
Энэ бүх хомсдол ганц зүйлээс болж байна. Энэ бүгдийг улстөрийн бодлогын хомсдол бий болгож байна. Улстөрийн бодлогын хоосрол, ядуурал ийм байдалд хүргэж байна. Үндэсний аюултай байдал үндэсний хоосролоос эхтэй бол үндэсний хоосрол нь улстөрийн бодлогын хоосролоор бүрэн тодорхойлогдож байна. Улстөрийн бодлогын хоосрол байгалийн нөөцийн төдийгүй төрийн албаны, боловсрол, мэргэжлийн гээд материаллаг бус нөөцийн хоосролыг бий болгож байна. Хоосрон буй Монголоо харахад бүх юм байгаа юм шиг тэмцэлгүй нэгэн шиг, эс бол сүйрэх нь гарцаагүй болчихсон хөлөг онгоц шиг санагдаж байна. Үндсэн асуудлаа олж чадахгүй мунгинаж эцэстээ цогц бодлого нэрээр бүхнийг шийдэх гэж өвчигнөж эхэлцгээлээ. Бүхнийг шийднэ гэдэг юуг ч шийдэхгүйг хэлж байгааг хүлээн зөвшөөрөх улстөрч алга. Цогц байдал хоосонтой тэнцүү гэдгийг харин иргэд, улстөрөөс хол байгаа хэд чинь л хэлээд байна даа. Бурхан өөрөө төгс төгөлдөр, цогц байдал нь учраас жирийн бидэнд үзэгдэж харагддаггүй, хоосон чанар болж хувирдаг бил үү.


Эх үүсвэр: Нээлттэй Нийгэм Форумаас

Д.Гантуяа: Үндэсний аюултай байдал

Үндэсний аюулгүй байдлын бодлого алдагдаж, түүнийг хариуцсан, хуулиар ногдсон эрх бүхий байгууллагад нь ахдахаар хэмжээний ноцтой асуудлууд бий болоод байгааг манай нэртэй эрдэмтдийн нэг саявтар Өдрийн сонинд бичиж нийтлүүлснийг уншиж олныг эргэцүүлэхэд хүргэв. Үндэсний аюулгүй байдал гээд ерөнхийд нь томъёолчиход юу хэлээд байгааг мэдрээд байгаа мэт боловч задлаад, бодит амьдрал дээр буулгаад ирэхлээр огт оргүй зүйл болчих шиг санагдаад болдоггүй. Бүх зүйл үндэсний аюулгүй байдалд хамаатай болж хавтгайраад ирэх нь бүр хачирхалтай. Нэгэнт бүх зүйл хамаатай юм бол бас юу ч хамаагүй болох нь шууд дүгнэлт. Үндэсний аюулгүй байдал гэх сүржин нэртэй “хогийн сав” руу бүхий л зүйлийг, хэрэггүй болгоныг чихээд байгаа болохоор бас ашиглаад авчихаар юм ч бараг байдаггүй, үлдэгдэл маягийн улстөр хийдэг шавхруу асуудал болж будлиад байна. Цөлжилт, усны хомсдол, авилга, ядуурал, архидалт, боловсрол, мэргэжилгүйн хоцрогдол гээд даяаршсан асуудлуудаас эхлээд химийн хорт бодис, хаягдлын эмх замбараагүй зохицуулалтгүй байдал (түүний дотор Улаанбаатарын утаа, хогны асуудал багтана), модны хулгай, чанаргүй хүнс, аюултай бөгөөд хяналтгүй үйлдвэрлэл, технологи гээд Монгол онцлогтой, мэргэжлийн буюу салбарын хандлагатай, болж бүтэхгүй байгаа болгоныг үндэсний аюулгүй байдал зөрчигдөж байгаа хэмжээнд ярьдаг болжээ. Нөгөө асуудал хариуцагчид нь алийгаа гэхээ мэдэхээ больж бүх асуудал хамаатай учир нэгийг ч шийдэж, шийдвэрлэж чадалгүй өдий хүрчээ. Үндэсний аюулгүй байдал гээч нь үндэсний тодорхойгүй байдлыг үүсгэж эрдэмтний бичээд байгаа эс үйлдэл бий болгожээ.
Үндэсний аюулгүй байдалд аюул учруулаад байгаа гэх үндэслэл бүхий асуудлуудыг ажиглаад байвал нэг бол асуудал хариуцсан салбар нь шийдчих хэмжээний байдал үүссэн байх, эс бол даяаршсан шинжтэй учир шалтгаануудын улмаас үүсч буй эд баялаг, нөөц, оюун ухаан, улстөрийн шийдвэрийн хоосрол л ажиглагдаж байна. Иймээс үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэх нь эцсийн дүндээ ямар нэгэн зүйлийн хоосролоор тодорхойлогдож бас болж байна. Аюулгүй байдал алдагдана гэдэг нь ямар нэгэн аюултай байдал үүсснийг зөвшөөрч буй хэрэг. Харин аюултай байдал үүснэ гэдэг нь ямар нэг юм хоосроод байгааг хэлж буй юм. Юу хоосроод байгаа тухай эргэцүүлэхэд хүрсэн минь ийм учиртай.
Хоосорч буй бүхэн аймшигтай, гунигтай, харуусмаар байдаг. Өнөөдөр Монгол маань хоосорч байна уу даа гэж сэтгэлийн гүнд сүүрс алдам бодол төрөх болсоор нэлээд хэдэн жилийг үдэж байна. Уг нь би өөдрөг бодолтой, түүнийгээ хуваалцаж ярилцдаг танилуудтай хүн л дээ. Ийм цөөхөн хүн амтай, газрын хөрсөндөө гайгүй их баялагтай, 2007 оны байдлаар 40 гаруй сая гаруй малтай, өргөн уудам нутагтай улс хөгжихөд ядах юмгүй дээ гэж итгэдэг байлаа. Япон, Солонгос хөгжихөд 20-30 жил л хангалттай байсан гэж ч сонссон нь улам итгэл төрүүлдэг байлаа. Маш бага мөнгийг зөв зүйлд зарцуулахад л үйлдвэрлэл, энэ тэр нь босоод ирэх учиртай гэснийг бас сонсоод амжсан байлаа.
Гэтэл бид ийм мөрөөдөл, итгэлд хууртсаар даруй 20-иод жилийг үджээ, нэг л байрандаа. Эргээд хартал бид хоосорч байна. Тэсэхээ байгаад хэдэн залуус нь булчингаа үнэлүүлэхээр харийг зорин оджээ. Тэдний тоо лав 100 мянгад дөхсөн байх. Бүр ч олон байж магадгүй. Олон охид биеэ үнэлж байна гэх мэдээлэл үнэмшиж эхэлмээр олон дахин мэдээлж байна. Танил залуусын утсаар шөнө орой болонгуут уулзаж учиръя гэх мессеж тасралтгүй ирдэг гэж сонслоо. Оюутан охид дотуур байр, сургалтын зардал болон өдөр тутмын хэрэгцээгээ хангах шаардлагаар биеэ үнэлэгчдийн том давхаргыг бий болгоод байгаа гэж дүгнэгсэд ч байна. Ямар ч л байсан залууст, эрүүл чийрэг биетэй тэдэнд хийх ажил, олох орлого алга.
Алтны шороон ордны нөөц бараг шувтарч байгаа гэх сонсогдоно. Хол, алслагдсан болон улсын тусгай хамгаалалттай газарт дархлагдсан цөөн хэдэн орд л үлдсэн гэнэ. Төмөр, уран, зэс гээд үнэтэй цайтай олон орд гаднын хүмүүсийн нэр дээр лиценз хэлбэрээр шилжжээ. Монголын газар нутгийн багагүй хэсгийг 8000 гаруй лиценз эзэмшигч хяналтдаа байлгаж байна. Дундраад буй алтны араас орох баялгийн жагсаалтыг гаргахад төдөх юмгүй. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас бүхэл бүтэн уулыг төмрийн баялагтай нь 1, 2-хон жилийн дотор Хятад руу зөөжээ. Сэлэнгийн хусан ой хятад хоолны газрын савх болон дуусч байна. Олон гол, горхи, булаг, шанд, нуур, цөөрөм усаа татаж, ширгэж хатжээ.
Монголын уламжлалт мал аж ахуй сүйрч байна. Хүйтэн хошуут, явсан газраа үгүйрүүлж хоосруулдаг гэх ямааны тоо өсч 18 сая болжээ. Архангайн Хашаат гэхэд л Замын Үүд шиг болсон байна. Худал гэвэл, айлын хашааг давтал хунгарласан элсэн даланг очоод үз. Уламжлалт сүргийн бүтэц алдагдсан байна. Малчид ирээдүйдээ итгэлгүй, өнөө маргаашаа аргацааж, ямаагаа л өсгөж, хятад наймаачдад ноолуураа зарж ганц орлого олж байна. Түүгээрээ л үр удмаа сургах, тэжээх зардлыг бүрдүүлж, яаж ийгээд хот суурин бараадуулах арга саамыг эрж байна. Тиймд бас тэднийг буруутгах арга алга. Сүхбаатар аймгийн өмнөдийн, Дорноговь, Дундговийн хойгуурхи, нийтдээ 40 гаруй сумын малчид сүүлийн 3-5 жил орон нутагтаа очиж чадалгүй нүүдэллэж байна. Бэлчээр байхгүй болжээ. Багаар бодоход 80 мянган хүн, дөрвөн сая малын хувь заяа бүрхэг байна. Тэдний нутаг дэлхийн дулаарлын золиос болсон гэж учир мэдэх хүмүүс дуугарч байна. Энэ их нүүдэл, суудлыг дагаад монгол уламжлал, түүнийг тээгч нүүдэлчин малчны соёл гээгдэж байна.
Монгол Улс өөрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр огт ахихгүй байна. Хэдэн ноолууран цамц, хивс, архинаас өөр бодогдох, санаанд торох зүйл бага. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл байхгүйгээс ДНБ өсөхгүй байна. Түүнээс болж олон хоосрол үүдэж байна. Ажлын байр байхгүйгээс ажил хийж чадах хүн хомсдож байна. Үүнийг цөөн ч гэсэн ажил олгогч хэдэн эзэд үгээ баран хэлж байна. Арга ядахдаа хятадаас ажилчид авч байна. Хятад хүн Монголд ажиллаад орлого олж байна. Монгол хүн чадвар, бүтээлээр хоосорч эхлээд байна. Байшингаа, замаа барьж чадахгүйд хүрч байна. Монгол хүнээр ажил хийлгэхгүй гэсэн тушаалыг ажил олгогчид гаргахад бэлэн болжээ. Хот байгуулалт гэж хөгийн юм байна. Хэдэн жилийн өмнө ямар л байсан тэр л янзандаа. Хувийн хэвшлийн эмх замбараагүй барьсан, бариулсан хэдэн байшинг эс тооцвол бүр юу ч хийгээгүй гэсэн үг. Ичдэггүй, улайм цайм худал ярьдаг хүмүүсээс хэзээ салах бол гэхээс санаа алдмаар болжээ. Арай дэндүү. Нийслэл хот ийм байхаар яаж энэ улс өөдлөх вэ. Ажил хийх чадварын хомсдолд бид орж байна.
Энэ бүх хомсдол ганц зүйлээс болж байна. Энэ бүгдийг улстөрийн бодлогын хомсдол бий болгож байна. Улстөрийн бодлогын хоосрол, ядуурал ийм байдалд хүргэж байна. Үндэсний аюултай байдал үндэсний хоосролоос эхтэй бол үндэсний хоосрол нь улстөрийн бодлогын хоосролоор бүрэн тодорхойлогдож байна. Улстөрийн бодлогын хоосрол байгалийн нөөцийн төдийгүй төрийн албаны, боловсрол, мэргэжлийн гээд материаллаг бус нөөцийн хоосролыг бий болгож байна. Хоосрон буй Монголоо харахад бүх юм байгаа юм шиг тэмцэлгүй нэгэн шиг, эс бол сүйрэх нь гарцаагүй болчихсон хөлөг онгоц шиг санагдаж байна. Үндсэн асуудлаа олж чадахгүй мунгинаж эцэстээ цогц бодлого нэрээр бүхнийг шийдэх гэж өвчигнөж эхэлцгээлээ. Бүхнийг шийднэ гэдэг юуг ч шийдэхгүйг хэлж байгааг хүлээн зөвшөөрөх улстөрч алга. Цогц байдал хоосонтой тэнцүү гэдгийг харин иргэд, улстөрөөс хол байгаа хэд чинь л хэлээд байна даа. Бурхан өөрөө төгс төгөлдөр, цогц байдал нь учраас жирийн бидэнд үзэгдэж харагддаггүй, хоосон чанар болж хувирдаг бил үү.


Эх үүсвэр: Нээлттэй Нийгэм Форумаас

Засгийн газар есөн яамтай байх хуулийн төсөл боловсруулжээ (2008-02-28)

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Шинэ хуулийн төсөлд Засгийн газрын бүрэлдэхүүнээс Шадар сайдыг хасч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг Засгийн газрын гишүүн биш байхаар өөрчлөн, яамдыг дэд сайдгүй байхаар зохицуулжээ. Одоогийн Засгийн газар 13 яамтай, Ерөнхий сайд болон Засгийн газрын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Түүнчлэн эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, салбар хоорондын уялдааг сайжруулах, тэдгээрийг эдийн засгийн нэгдсэн бодлогоор хангах үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн газрыг шинээр байгуулахаар төсөлд тусгасан хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

-Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Түлш, эрчим хүчний яам гурвыг нэгтгэн Дэд бүтэц, хот байгуулалтын яам болгох,

-Үйлдвэр худалдааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамыг нэгтгэн Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам болгох,

-Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг нэгтгэн Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болгох,

-Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа геологи, эрдэс баялгийн бодлогын асуудлыг Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, Байгаль орчин, эрдэс баялгийн яам болгох,

-Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа гадаад худалдааны асуудлыг Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, Гадаад хэрэг, худалдааны яам болгох,

-Хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр Засгийн газар:

Ерөнхий чиг үүргийн

1.Гадаад харилцааны яам
2.Сангийн яам
3.Хууль зүй, дотоод хэргийн яам

Чиглэлийн

1.Байгаль орчин, эрдэс баялгийн яам
2.Батлан хамгаалах яам
3.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
4.Дэд бүтэц, хот байгуулалтын яам
5.Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам
6.Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэсэн 10 яамтай байхаар тусгасан байна. Ерөнхий сайдын хамт Засгийн газар арван гишүүнтэй байх аж.
Засгийн газрын бүтцэнд Эдийн засгийн хөгжлийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэсэн хоёр газартай байхаар заажээ.

Хуулийн төсөлд Засгийн газрын гуравны нэгээс илүүгүй хэсэг нь УИХ-ын гишүүн байж болох, тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудлыг Ерөнхий сайдын, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Одоогийн байдлаар Засгийн газрын 11 тохируулагч, 22 хэрэгжүүлэгч, нийт 33 агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Төсөлд хоёр агентлагийг шинээр байгуулж, есөн агентлагийг татан буулгаж, бусад яам, агентлагт нэгтгэснээр тохируулагч есөн, хэрэгжүүлэгч 19 агентлаг байхаар тусгажээ. Шинээр Соёл, урлагийн хороо, Цагаачлалын асуудал эрхлэх газрыг байгуулахаар тооцсон байна.

Нээлттэй Нийгэм форумаас

Бороо

Татаар хамтлагийн "Бороо" дуу дажгүй шүү.

Тэр намайг дурсдаг болов уу...

Зууны манлай Поп дуучин Сараагийн "Тэр намайг дурсдаг болов уу"

Орон бvхний пролетари нар аа. Тарагтун!

Фельетон

(Универсаль лоозон)

Улс орноо хөгжvvлнэ гэхээр шалихгvй нэг юм дутаад байдаг. Яг юу нь мэдэгддэггvй. Энэ л юм бол уу гээд хийхээр биш байдаг. Эрээд л, сонгоод л солиод л... юу эсийг хийв дээ. МАХН-ыг буулгаад vзлээ, болдоггvй. Ардчилсан намыг арчаад vзсэн, бvтдэггvй. Аль алийг нь холиод зуурсан, бvрддэггvй. Бодоод байхнээ сайхан уриа, лоозон дутаад байгаа юм биш vv? Нэг тийм, хийморь бадрааж, цөс хөөргөсөн лоозон л vгvйлэгдээд байх шиг. Дээр vед баяр болгоноор Намын төв хороо уриа гаргадаг байж. Намын уриаг хамт олноороо жагсан байж ангина-аа хийстэл бархираад харихад бие хөнгөрөх шиг болдог сон. Судлаачид, "Олноороо парад хийнгээ уриа хашгирахад хvн бясалгалын байдалд ороод бохирдсон кинетик энерги нь хийсэн гарч индэрт суугаа улс төрийн товчоонд шингээд оронд нь тэнгэрээс цоо шинэ потенциал энерги буун бvхий биеийг цэнэглэх ба дараагийн баяр хvртэл зай нь дуусдаггvй" байсан гэх юм. Индэрт зогсдог улс төрийн товчоо муу энерги авсаар байгаад 1990 онд бvрэн бvрэлдэхvvнээрээ огцорч, цогтой уриа хашгиран цэнэглэгдсэн ард тvмэн засгийн эрх авсан тvvх энэ бөлгөө. Ингээд хойшдын амьдралд хэрэг болох төдийгvй аль ч баяраар хашгирч, потенциал энергиэ нэмж болох уриа бодсоноо та бvхэнд толилуулъя.

Уриаг бичихдээ "МАХН-ын төв хорооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр Майн-1 нд зориулан гаргасан уриа", "МАХН-ын төв хорооноос аугаа их Октябрийн хувьсгалын 60 жилийн ойд зориулан гаргасан уриа" зэрэг бvтээлийг өргөн ашиглалаа. МАХН ард тvмнээ эрх чөлөөгөөр гацааж байсан боловч хоосон атлаа хоол болмоор амттай лоозон, бvтэхгvй ч гэсэн бодоход сайхан мөрөөдлөөр цангаагаагvй юм шvv.

1.Орон бvхний пролетари нар аа. Тарагтун!

2.Эх орны эрvvл энхийн манаанд зогсогч Эмч нар аа. Мэс засал задлан шинжилгээ хоёрыг нэгтгэхээ болигтун.

3.Эх орны нvд, чих мөн хамар болсон Цагдаа нар аа, хийсэн хэрэг, хавтаст хэрэг хоёрын зөрvvг аль болох багасгагтун.

4.Бурхан багшийн суурин төлөөлөгч болсон Лам хуврагууд аа, эх болсон зургаан зvйл хамаг амьтны мөнгийг гамнагтун.

5.Бусдын төлөө "төрсөн" Улстөрчид өө, одоо өөрсдөө аятайхан байгтун.

6.Юмхнаас эхлээд юмыг хvртэл заадаг багш сурган хvмvvжvvлэгчид ээ, хvvхэд насынхаа алдаатай дахин уулзахдаа бvv vзэн ядагтун.

7.Их хурлын гишvvд ээ, ажлын ширээ хоолны ширээ хоёроо бvv андуурагтун.

8.Эрхэм спийкэр ээ, ажилдаа ирэхдээ халбага шанагаа гэртээ орхиод зөвхөн алхтай ирж байгтун.

9.Хайрт хvvхнvvд ээ, Нөхрөө араар нь бус өврөөр нь тавигтун.

10.Хайрт хадмууд аа, Чам руу vглэдэг хvний тоог цөөлж, өөр лvv гал дуудсан хvргэнvvддээ талархагтун.

11.Томчуудын багачууд аа, Хар тамхиа бага татаж, улаан тамхиа тааваараа хэрэглэгтvн.

12.Иргэний хөдөлгөөний зvтгэлтнvvд ээ, Иргэдэд амар заяа vзvvлж, яс амраагтун.

13.Яруу алдарт Сонгуулийн ерөнхий хорооны дарга аа, Сонгуулийн дvнг өмнө нь биш дараа нь гаргах нь зохистойг ухаарагтун.

14.Гандан бууршгvй статистикчид ээ, Зарим нэг vнэн тоо баримтыг нэрэлхэлгvй ашиглаж байгтун.

15.Улам бадрагч хөрөнгийн биржийн захирал аа, Vр тариа, нефтийг балга, vмх, чимх атга зэрэг өөрийн мэдэх хэмжээгээр ухаарч, мөнгийг боодол, нэг тор гэхчилэнгийн сурсан нэгжээрээ илэрхийлэхээ болигтун.

16.Гэрэл дохионы найдвартай орлогч болсон замын хөдөлгөөний зохицуулагчид аа, Машинууд уулзвар дээр зогсох гэж ирдэггvй, харин уулварыг нэвтрэх гэж ирдгийг санаж дохигтун.

17.Эх орны vзэг, тосон бал болсон сэтгvvлч нөхөд өө, Vнэнийг бичихээ больж зөвхөн болсон явдлыг бичиж хэвшигтvн.

18.Оюун ухааны сvvтэй vнээ болсон эрдэмтэд ээ, Шинжлэх ухааныг мөрөөр нь байлгагтун.

19.Социализм байгуулахаа больсон малчид аа, Хонио чононд идvvлэхээр өөрөө идэж байгтун.

20.Нотолгооноос илvvтэй панаалаар зэвсэглэсэн зохион бvтээгчид ээ. Мөнхийн хөдөлгvvр хийхийн оронд ядахнаа ажилладаг хөдөлгvvр бvтээгтvн.

21.Эх орны vнэрч болсон мэргэжлийн хяналтын нөхөд өө, Бараа бvтээгдэхvvнийг өөрөө хэрэглэж, идэж туршихаа багасгагтун.

22.Хэнтэй ч, хэзээ ч vзэхэд бэлэн тэмцэгчид ээ, Өөрөө юм хийхээ байг, хvн юм хийхэд саад бvv хийгтvн.

23.Шинэ юманд ч амар заяа vзvvлдэггvй шинэчлэгчид ээ, Ямар ч намыг яаж ч өөрчилсөн МАХН болчих гээд байгааг анзаарагтун.

24.МАХН-ын гишvvд ээ, Муу гишvvдээ хөөх, хорихоо зогсоож нам бусчуудын эгнээ болон vндэсний шоронгуудын ариун байдлыг хамгаалагтун.

25.Ардчилсан намын гишvvд ээ, Ардчилдаггvй намаас суралцахаа зогсоогтун.

Жич: Дээр vеийн сайхан лоозонгуудад байсан "яруу алдарт", "ашид мөнхийн гавьяа", "мандан бадарч байна" гэхчилэнгийн яруу vгсийг хэрэглэх олигтой жишээ олдсонгvй. Иймд та өөрөө цааш нь vргэлжлvvлэн зохиогоод хамт олноороо баяр ёслолоор лоозон хашгирах боломж байгааг дуулгахад таатай байна.


news.mn-ээс Нийтлэлч: Б.Цэнддоо




Манай улсын нийт ядуу өрхийн 43.8 хувь нь эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй байдаг гэнэ

Эдийн засаг, хүн амын чиглэлээр судалгаа хийдэг Монголын зарим төрийн бус байгууллага нэгэн сонирхолтой дүгнэлтийг хийжээ. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль нь илүү ядууралд өртдөгийг харуулах тоо, баримт мэдээлэл ховор байдаг ч Монголын хүний хөгжлийн илтгэлд дурдсанаар 2002-2003 онд өрх толгойлсон эхчүүд ихэвчлэн ядуу байдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Манай улсын нийт ядуу өрхийн 43.8 хувь нь эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй байхад 34.8 хувь нь эрэгтэй байдаг гэнэ. Өрхийн тэргүүн нь ямар хүйсийн хүн байхаас шалтгаалж, ядуурлын төвшин эрс тэс байх үзэгдэл хот суурин газарт илүү ажиглагддаг аж. Мөн бүсгүйчүүд маань эрчүүдээс илүү гэр орны ажилд цаг заваа зарцуулдаг нь тоо баримтаар нотлогджээ.

Төрийн бvтэц механизмаа тодорхойлно

1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлангуут орчин vеийн төрийн систем байгуулж эхэлжээ. Шашин төрийг хослон баригч Богд хаан хууль тогтоох, таслан шийтгэх, гvйцэтгэн захирах бvх эрхийг барих болсноор шашны теократ улс маягтай боловч тvvний дор дагнасан vvрэг функц бvхий төрийн институциудыг байгуулсан байна. Гадаад, Дотоод, Шvvх, Цэргийн, Сангийн гэсэн таван яам буй болголоо. Зөвлөх эрх бvхий Дээд, Доод гэсэн танхим ч бvрдvvлсэн байдаг. Хөгжлийн эрэмбээр ярих юм бол дундад зууны хавьцаа яваа, дээр нь шинэ тутам тусгаар тогтносон улсын хувьд энэ бvхэн гайхамшигтай дэвшил байлаа.

1921 онд огт хувьсгал болоогvй гэж гvрийх нь vнэнд нийцэхгvй. Гэхдээ манай марксист тvvхчдийн нотлоод байгаачлан Тужийн нарсанд байлдсан, Барон Унгернийг баривчилсан нь нийгмийн хувьсгал биш юм. Бодоогийн Засгийн газар нийгмийн хувьсгалын шинжтэй хоёр том өөрчлөлт хийлээ. Эхнийх нь хамжлагыг халсан явдал. Монгол нутагт мянга мянган жил тогтож ирсэн феодалын харилцаа ингэж vгvй болсон юм. Нөгөө нь "Тангаргын гэрээ"-гээр төр шашныг тусгаарлажээ. Теократ шашны улс Ардын хувьсгалаар Хаант засагт Vндсэн хуульт улс болон хувирсан юм. "Тангаргын гэрээ" нь бvхий л талаасаа Vндсэн хуулийн шинжтэй байсан. Ийм учраас 1921 оны хувьсгал нь 1862 оны Оросын шинэчлэл, 1868 оны Японы Мэйжийн хувьсгалтай төстэй том өөрчлөлт байлаа.

Чойбалсанг vхсэний дараа Цэдэнбал Зөвлөлт маягийн Сайд нарын Зөвлөл байгуулсан юм. СнЗ нь Засгийн газраас нэлээд өөр, хvлээх vvрэг хариуцлага нь ч адилгvй чанартай. Дарангуйлагч улс төрийн ганц хvчин болох нам Vндсэн хуулиар өөрийн удирдан чиглvvлэх функцийг хуульчилсан учир Сайд нарын Зөвлөл нь аж ахуй хариуцсан нvсэр том хvнд суртлын байгууллага байлаа. Бvрэлдэхvvн нь 40 хvнээс давж байсан ба өөртөө vйлдвэрчин, эмэгтэйчvvд, зохиолчдын, урчуудын олон нийтийн гэхээр байгууллагуудыг хамааруулдаг байсан нь зөвхөн социализмын л онцлог байх.

1992 оны шинэ Vндсэн хууль батлагдсаны дараа төрийн бvтцийг хуулиндаа нийцсэн, орчин vетэйгээ таарсан, улсынхаа багтаамж зорилготой уялдсан болгохоор оролдож эхэлсэн ба vvндээ олон улсын тусламж авсан юм. Хэдэн жил судалгаа явуулж хөдөлмөр гаргаж байж буй болсон төрийн бvтцийн төслийг Азийн хөгжлийн банк чамгvй хэдэн сая доллараар санхvvжvvлжээ. Бодлого тодорхойлох яамдуудаас гадна төрийн vйл ажиллагааг явуулах хэрэгжvvлэх болон тохируулах агентлагуудтай байхаар бодсон нь олон улсын өнөөгийн жишиг юм. Vндсэн хуулийн санаан дагуу орон нутагт илvv эрх мэдэл өгөх шаардлагатай байсан учир Төвлөрлийг сааруулах төсөл зэрэгцэн хэрэгжихээр төлөвлөгджээ. Шинэ бvтцийг 1995 оноос Жасрайн Засгийн газар хэрэгжvvлж эхлэх байсан боловч хойтон жилийнх нь сонгуулийг хvлээж, ялсныхаа дараа эхлvvлэхээр хойш тавьсан байсан юм.

Хувь заяаны шоглоомоор Ардчилсан хvчин сонгуульд ялсан учир бэлэн төслийг амьдралд хэрэгжvvлжээ. 72-уулаа олонх байхдаа баталсан энэ хуулиа махнистууд сөрөг хvчин болуутаа элдвээр өөлөн гутааж эхлэв. Эхэндээ бараг тоглоом шоглоомоор өөлж муучилдаг байснаа хэдэн жил өнгөрөхөд энэ нь тэдний итгэл vнэмшил болон хувирчээ.

Шинэ төсөл нь жинхэнэ Засгийн газрын бvтэц байлаа. Есөн яамтай, яамдын асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга зохицуулан удирддаг, харин орлогч vгvй сайд нь Засгийн газрын гишvvн байж чиглэл бодлогыг нь тодорхойлно. Сайд нарын Зөвлөл нь салбарын яамдыг төлөөлсөн сайд нар зөвлөлдөх танхим байгуулан хэлэлцэх логиктой бол Засгийн газар нь танхимын гишvvд тухайн салбарын бодлогыг тодорхойлдог vндсэн ялгаатай. Өөрөөр хэлбэл СнЗ-д сайд нар яамаа төлөөлж танхимд хуралддаг бол Засгийн газрын тогтолцоонд болохоор танхимыг төлөөлсөн сайд яамны бодлогыг тодорхойлж өгнө. Эхнийхэд нь сайд яамны хvн, сvvлчийнхэд нь сайд танхимын хvн. Ер нь vндсэн ялгаатай. Яам нь тусдаа бие даасан институци болохоор өөрийн дотоод ажлаа төрийн нарийнаар толгойлуулан автономи байдлаар шийдэх логиктой ажгуу. Сайд яамны дотоод ажилд оролцох эрхгvй гэсэн санаа. Иймээс ч сайдад орлогч хэрэггvй, учир нь тэрээр яамны төлөөлөгч биш Засгийн газрын гишvvн учир тvvнийг зөвхөн бусад сайд нар л орлох учиртай юм. Агентлагийн тоог 70 орчмоор нэрлэн баталсан боловч улс орны тухайн байдлаас хамаарч нэрлэгдсэн энэ олон агентлагаас хэдийг нь байгуулах болон татан буулгах нь тухайн vеийн Засгийн газрын шийдвэр ажгуу.

2000 оны сонгуулийн дараа арай ядан шинээр буй болж дөнгөж бvрэлдэж байсан төрийн шинэ бvтцийг эвдэн сvйтгэх, нурааж унагах их субботник эхэллээ. Төрийн албыг худалдах талбай болон орлогыг нэмэгдvvлэхийн тулд хуучны СнЗ-ийн vеийн албыг эргэж сэргээв. Төлбөрөө төлөөд эзэмшлээ авсан бол өөрийн нутаг дээр юу дуртайгаа хийдэг феодалын харилцааг ч сэргээлээ. Яамдын тоо ч, сайд нар ч тоон болон чанарын утгаа алдаж vнэн хэрэгтээ хэн юу хариуцаж байгаа нь ойлгомжгvй болон хувирав. Удирдлага санхvvжилтийн тогтолцоо гэж өөрсдөөс нь өөр хэн ч ойлгох аргагvй хэт төвлөрлийг буй болгож орхив. Анх энэ тогтолцоо олон улсын байгууллагын шугамаар санал болон орж ирэхдээ бvртгэлийн шинжийг агуулж байсан юм. Интернет хөгжсөн өнөө vед аль ч алслагдсан төрийн байгууллага өөрийн тооцоогоо төвлөрсөн системд бvртгvvлж байх учиртай байлаа. Гэтэл vvнийг дампууруулж зөвшөөрлийн систем болгов. Алсын сумын сургуулийн захирал шvvр шинээр авахын тулд улаантны конторын vvдэнд оочирлон суудаг ийм төгөлдөр хvнд суртлыг социализмын дарга нар ч бодож олж чадаагvй юм. Хяналтын тогтолцоог бvрэн сvйрvvллээ. Мэргэжлийн хяналтын газар хэмээх нvсэр байгууллага хариуцахгvй юмгvй болж бусдын тараасан лицензийн эцсийн уршгийн хариуцлагыг хvлээхээр болж буй хэрэг. Хөдөө аж ахуйн яам спиртийн лиценз өгсний хариуцлагыг өнөө супер төвлөрсөн хяналтынхан шалгаж байх учиртай аж. Энэ нь эцэстээ алив ажил хариуцах эзэнгvй болно л гэсэн vг.

Санхvv эдийн засгийн яамыг анхлан санаачилсан гэж улаантнууд хөөр болон хөрөг зургаа зурцгаана. Vнэндээ нэг нь тараадаг, нөгөө нь цуглуулдаг эсрэг функцтэй зvйл шvv дээ. Асар том импери болох Зөвлөлтийн Гадаад яамыг дуурайсан хуучин бvтцийг Гадаад яаман дээр байгууллаа. Бусад нь ч ижил. Ингээд өчvvхэн Монгол дэлхийн газрын зургийг тивчлэн хуваасан хэлтэс тасагтай болж авч байгаа юм. Яагаад ч юм 1911 оноос Гадаад явдлын яам гэж нэрлэж байсныг Гадаад хэргийн яам гэж нэрийг нь сольсон нь сvрхий онож хилийн чанадад хориотой бараа контрабандаар зарахыг зохион байгуулж хэрэг тарьдаг ажиллагаатай болжээ. 1911 онд анхлан буй болсон яамд байгуулагдсан огноогоор 10 жилээр ухраасан нь хэн ноёлж буйг харуулах учиртай байсан бололтой.

Төрийн бvтцийг нураан сvйтгэсэн тэр жилvvдийн тухай бvхэл бvтэн ном бичихэд багадам. Саяхнаас Монгол Улсын төрийн бvтцийн тухай хуулийн төсөл боловсрогдож УИХ-д өргөн барьж байна. Vндсэн хуультай нийцсэн, олон улсын жишгийг баримталсан, боловсруулахын тулд чамгvй мөнгөө төлсөн бvтэц эргэж ирэх нь. Төрийн чадамж суларч, хариуцлагагvй байдал хавтгайрч, авлига хvнд суртал гаарсан явдалд төрийн зөв бvтэцгvй байдал маш их тvлхээс болсон. Төр данхар байж болохгvй, гэхдээ хvчирхэг байх ёстой. Зөв бvтэцтэй байж төр хvчирхэгжинэ. Бvтцэнд хамаг механизм бий. Хайран ч арван жил!

УС алтнаас ч vнэтэй болох цаг ойрхон байна

НYБ-аас зохион байгуулж буй олон улсын мэтгэлцээний TPS тэмцээн энэ сарын 1-24-ний хооронд усыг хайрлан хамгаалах сэдвийн дор болох гэж байна. Тус тэмцээнд нийслэлийн 93 дугаар сургуулийн 10 а ангийн “Пирамид” баг оролцохоор бэлтгэж байгаа юм.
“Пирамид” баг Г.Уянга, Б.Нандин-Эрдэнэ, Б.Доржпагма, Ц.Сарангоо, Д.Мєнхгэрэл, А.Тэргэл нарын зургаан гишvvнтэй бєгєєд “Ус бол vндэсний ємч байх ёстой” сэдвээр тэмцээнд єрсєлдєхєєр зорьж буй. Тэдэнтэй ярилцлаа.
-Тэмцээний талаар танилцуулахгvй юу?
Д. Мєнхгэрэл:
-TPS олон улсын мэтгэлцээний тэмцээнд манай улсаас анх удаа оролцох гэж байна. TPS гэдэг нь The people speak гэсэн vгийн товчлол юм. Уг тэмцээний зорилго нь хvмvvст усны vнэ цэнийг ойлгуулахад оршиж байгаа.
А.Тэргэл:
-TPS жил бvр дэлхийд тулгамдаж байгаа асуудлуудаар мэтгэлцээний тэмцээн зохион байгуулдаг. Энэ удаагийн шийдэл нь усны хомсдол, бохирдол зэрэг асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг зорьсон. Яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэвэл єнєєдєр дэлхийд усны асуудал хамгийн тулгамдаж байна. Тэмцээнд оролцох бидний зорилго бол олон улсын зургаад шалгарах мєн усны vнэ цэнийг хvмvvст ойлгуулахад юм.
Энэ хугацаанд бид бага ангийн хvvхдvvдэд хичээл зааж, сургуулиараа зарлал нааж хvмvvст мэдээлэл єгч, ханын сонин гаргасан. Ирэх даваа гарагт усны газраас мэргэжилтэн ирж лекц унших гэж байна.
Ц. Сарангоо:
-Бид энэ сарын 1-24-ний хооронд бvх ажлаа амжуулаад АНУ руу явуулах ёстой. Тэнд бидний хийсэн ажлыг vнэлээд эхний зургаад шалгарч чадвал ирэх долдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотод мэтгэлцээний тэмцээнд оролцох эрхтэй болно.
Б. Доржпагма:
-Энэ хугацаанд бид тодорхой даалгавруудаа биелvvлээд, баримтжуулаад АНУ руу явуулна. Шvvгчид vнэлгээ єгєхдєє хамгийн гол нь хэр олон хvнд хvргэсэн байна вэ гэдгийг чухалчилна.

- Та нар усны талаар чухам ямар асуудлыг хєндєх вэ?
Д.Мєнхгэрэл:

-Манай орны хувьд усны нєєц багатай гэж тодорхойлогдсон боловч нэг хvн єдєрт 300 литр ус хэрэглэж байгаа нь АНУ-тай харьцуулахад дунджаас даруй хоёр дахин их байгаа юм. Улсын маань нийслэл Улаанбаатар хот ундны усны дєрвєн эх vvсвэр болох гvний худагтай. Гvний ус нь борооны болон гол мєрний усаар тэжээгддэг. Гэтэл сvvлийн жилvvдэд хур тунадас маш муу орсон. Тиймээс усны хэрэглээндээ анхаарах цаг болсон.

А. Тэргэл:
-2006 оны байдлаар дэлхийн нийт хvн ам цэвэр усны нєєцийн 54 хувийг хэрэглэсэн байна. Хэрвээ одоогийн энэ хэрэглээгээрээ цаашаа явах юм бол 2025 он гэхэд дэлхийн нийт хvн ам цэвэр усныхаа нєєцийн 70 хувийг хэрэглэсэн байх болно. Энэ нь хамгийн тулгамдсан асуудал болж байгаа юм. Мєн дэлхий дээрх усны дєнгєж 2.5 хувь нь л унданд хэрэглэж болох цэвэр ус. Монголынхоо хувьд ярихад тоолуур тавьсан айлуудаас гэр хорооллынхон цэвэр усанд 595 тєгрєг тєлдєг бол орон сууцанд амьдардаг айлууд 298 тєгрєг тєлж байна. Гэр хорооллынхон бага ус хэрэглэдэг хэр нь их мєнгє тєлж бай¬хад орон сууцныхан их ус хэрэглэдэг атлаа бага мєнгє тєлж байна.

Б.Доржпагма:
-Америк зэрэг гадаадын орнуудад хvмvvс нэг удаа шvршvvрт орохдоо 200 литр ус хэрэглэдгээс гадна тус улсын иргэний нэг єдрийн усны хэрэгцээ нь 500 литр байдаг юм байна. Харин усны нєєц багатай ядуу буурай орнуудад нэг хvн єдєрт ердєє 7-8 литр ус хэрэглэж байгаа. Хvмvvс шvдээ угаахаас эхлээд усаа нээлттэй орхидог буруу vрэлгэн зуршлыг бид хvvхдvvдэд ойлгуулах зорилгоор хичээл заасан. Ер нь усыг гамнах хэрэгтэй, усны нєєц багасч байгаа гэдгийг бид хvмvvст ойлгуулахыг зорьж байгаа.
Ц. Сарангоо:
-Баримт нэмж хэлэхэд америкийн нэг муж єдєржингєє усгvй байдаг гэнэ. Єдрийн гуравхан цагт л ус ирдэг. Учир нь тэр муж цэвэр усны хангамжгvй болсон. Эндээс харахад л хvн тєрєлхтєн усны хомсдолд ороод эхэлчихсэн. Тиймээс одооноос эхлэн хvн бvр усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгох, ухамсарлах хэрэгтэй байгаа.

А. Тэргэл:
-Монгол Улсыг усны хямралд ороогvй гэж хэлж болохгvй. Замын-Yvд гэхэд усаа урд хєршєєс татаж авч байна шvv дээ. Энэ нь манай улс усны хямралд аль хэдийнэ орсныг гэрчлэх баримт юм.
Б.Нандин-Эрдэнэ:
-Монголын гадаргын усны тооллогын нэгдсэн дvн гэж бий. Манай улсад нийт 5565 гол горхи байгаагийн 783 нь ширгээд байна. Тэгвэл 9600 булаг шанд байгаагийн 1584 нь, 4196 нуур тойром байдгийн 860 нь ширгэсэн нь сэтгэл эмзэглvvлсэн vзvvлэлт юм. Яагаад гол горхи, булаг шанд маань ширгэхэд хvрэв гэвэл уул уурхай, ашигт малтмалын буруутай vйл ажиллагаанаас шалтгаалсан. Тухайлбал, уул уурхайн компаниуд ашигласан газартаа нєхєн сэргээлт хийдэггvй. Мєн байгальтайгаа харьцаж байгаа хvмvvсийн буруутай vйл ажиллагаа цаг агаарын дулааралд хvргэж, усны хомсдол vvсэхэд нєлєєлж байгаа.

Г. Уянга:
-Дэлхий дээр амьдарч байгаа нийт хvмvvсийн гуравны нэг нь ундны усны хомсдолд орсон. Усны хомсдолд орж буйн шалтгаан нь нэгдvгээрт, усны нєєц бага байгаа хоёрдугаарт, хvмvvс бид усыг буруугаар хэрэглэж байгаатай холбоотой. Гуравдугаарт, маш олон гол горхи бохирдсон. Єнєєдрийн байдлаар дэлхийн зургаан тэрбум хvн жилд ойролцоогоор дєрвєн мянган км куб цэвэр ус хэрэглэдэг. Харин энэ хэрэглэж байгаа нийт цэвэр усны найман хувийг хэрэглээнд, vлдсэн 92 хувийг газар тариалан эрхлэх, усан цахилгаан станц зэрэг аж vйлдвэрлэлд ашигладаг гэсэн судалгаа бий.

- Усаа хайрлан хамгаалахын тулд, усны хомсдолоос гарахын тулд ямар ажил хийх шаардлагатай гэж та нар бодож байна?
Д.Мєнхгэрэл:

-Манай улсад сvvлийн хэдхэн жилийн дотор 1462 гол нуур ширгэжээ. Гай дээр лай нэмсэн бас нэг шалтгаан нь єнєєх уул уурхайн компаниуд. Одоогийн байдлаар Монгол Улсын газар нутгийн 80 хувьд олборлолт хийгдэж байна гэсэн итгэмээргvй мэдээлэл бий. Хэрэв ингээд гvний ч, гадаргын ч усгvй боллоо гэхэд монголчуудын маань ганц аврал нь Хєвсгєл далай. Гэтэл цагийн сайханд загас жараахай нь бялхаж байсан энэ нуураас єнєєдєр хогийн зэвтэй тємєр цухуйж байна шvv дээ. Тэгээд болоогvй, ёроолд нь бvр 46 ширхэг машин, 300 тонн шатахуун ачсан бvхэл бvтэн усан онгоц хэвтэж байна. Хэдхэн жилийн дараа гэхэд ус алтнаас ч vнэтэй болох цаг ойрхон иржээ.

Нийтийн аж ахуйг сайжруулах тєслєєс судалгаа хийсэн байна. Хvмvvс ингэж боддог юм байна л даа, тоолуур тавихад илvv их мєнгє зарна гэж. Yнэндээ тоолуур тавьсан айл тоолуур тавиулаагvй айлаасаа илvv бага мєнгє зардаг нь судалгаагаар тогтоогдсон. Тоолуур тавихын ач тус нь дусал усыг хайрлаж хямгадах ухамсар суудаг. Манай улсын тєсвєєс vзэхэд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой ажлууд хийж байгаа. Жишээ нь, 3.8 тэрбум гаруй тєгрєгийг ус тээвэрлэх, бохир ус цэвэршvvлэх зэрэгт зарцуулсан байна. Гэхдээ vр дvн хангалтгvй гэсэн баримт бас бий.

- Та нар мэдээллээ хаанаас, яаж авч байгаа вэ. Мэргэжлийн хvмvvс хэр дэмжиж байна?
Д. Мєнхгэрэл:

-Нийтийн аж ахуйг сайжруулах тєслєєс усны талаар их ажил хийж байгаа юм билээ. Тэндхийн мэргэжилтнvvд биднийг их дэмжиж тусалж байгаад “Yнэн” сониноороо дамжуулан талархлаа илэрхийлье. Ирэх даваа гарагт тэндээс доктор эрдэмтэн хvн бидэнд зориулж илтгэл тавьж єгнє гэсэн. Мєн хотын ус суваг ашиглалтын газар, УХЭГ, ШУА, БОЯ-нд хандахад мэдээлэл єгч байгаа.
Б. Доржпагма:
-Бид єєрсдийнхєє vйл ажиллагааны талаар www.93schooldebate.page.te гэсэн вэб сайт нээсэн. Энд манай сургуулийн болон бидний vйл ажиллагааны тухай бvх мэдээлэл бий.
- Тэмцээн англи хэлээр явагдах уу?
Ц.Сарангоо:

-Заавал англи хэлээр ярих шаардлагагvй. Биднээс гадна орчуулагч багш явж болно.
Д. Мєнхгэрэл:
-Энэ тэмцээн яагаад англиар биш монголоор гээд байна гэвэл хэрвээ бид тєрєлх хэлээрээ мэтгэлцвэл англиар мэтгэлцсэнээс илvv олон хvнд энэ мэдээлэл хvрэх боломжтой гэсэн vг юм.
А.Тэргэл:
-Бид англиар мэтгэлцсэн ч єєрсєддєє итгэлтэй байгаа. Бид нар Соросын сангийн дэргэдэх англи мэтгэлцээний клубт суралцдаг.
Б. Нандин- Эрдэнэ:
-Хичээл байнга англи хэлээр явагддаг. Долоо хоногийн нэг єдєр англиар мэтгэлцдэг.
- Олон улсын энэ уралдаанд танайхаас єєр ямар сургуулийн баг оролцохоор бэлтгэж байгаа бол?
Д. Мєнхгэрэл:
-Сайн мэдэхгvй байна. Миний сонссоноор 77, 81 дvгээр сургууль болон “Дэлгэрэх”, “Радуга” сургуулийнхан бэлтгэж байна гэсэн.
Г. Уянга:
-Бидний зорилго олон улсын зургаад шалгарах учраас Монголдоо нэгдvгээрт шалгарах явдал маш чухал юм. Тиймээс хичээнэ ээ.
- Сvvлийн vед хvvхэд, залуус мэтгэлцээнээр хичээллэх нь ихэссэн. Мэтгэлцээнээр хичээллэхийн ач холбогдлыг vеийнхэндээ сонирхуулахгvй юу?
А.Тэргэл:
-Мэтгэлцээний давуу тал нь олсон мэдээллээ боловсруулж, дvгнэн ярих чадвар эзэмшдгээрээ онцлог.
Г.Уянга:
-Мєн мэтгэлцэж сурснаар бусдыг сонсч, анхаарлаа тєвлєрvvлж сурдаг.

Б.Доржпагма:
-Мэтгэлцээний нэг уриа байдаг. Мэтгэлцэхэд ялах нь биш, суралцах нь чухал гэж. Ер нь олон сайн чадвартай болдог. Илтгэх, унших, сонсох, дvгнэх, няцаах гээд л. Мєн мэтгэлцээний олон тєрлvvд байдаг. Парламентын, бодлогын гэхчилэн олон талын чадвар єгч чаддаг.

Б.Нандин-Эрдэнэ:
-Хамгийн гол нь аливааг хоёр єнцгєєс харах чадвартай болдог. Энэ нь хvнд их зєв тєлєвшил єгдєг юм.
Д.Мєнхгэрэл:
-Мэтгэлцээний тэмцээн хоёр багийн хооронд явагддаг. Энэ удаа бидний мэтгэлцэх тєрєл нь public debate гээд яг vзэгчидтэй харилцан ярилцах хэлбэр юм.

Г.Уянга:
-Бид сургууль дээрээ энэ сарын 14-нд мэтгэлцээн зохион байгуулна. Энд манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишvvн С.Амаржаргал болон БСШУ-ны сайд Н.Болормааг хvрэлцэн ирэхийг урьж захидал илгээсэн. Хэрэв тэд бидний энэ ярилцлагыг уншвал манай мэтгэлцээнийг ирж vзэж биднийг дэмжээсэй, туслаасай гэж хvсч байна.

Б.Доржпагма:
-Энэ нь олон улсын мэтгэлцээний тэмцээнд нэг vзvvлэлт болох юм л даа. Тєр засгийн эрх барьж байгаа шийдвэрлэх тєвшний хvмvvст хєндєж буй асуудлынхаа талаар дуулгаж, vгээ хэлэх нь энэхvv тэмцээний нэг шалгуур болдог. Бидний бас нэг эрхэмлэн хvндэтгэж явдаг хvн бол Ерєнхий сайд С.Баяр гуай юм. Тvvнд бидний vг хvрээсэй гэж бодож байна.

Д.Мєнхгэрэл:
-Ерєнхий сайд С.Баяр гуайг бид их ухаалаг, зєв бодолтой хvн гэж бодож байгаа. Тиймээс дэлхий дахинд тулгамдаж байгаа усны асуудлаар мєн эх орныхоо усны бодлогод vр дvнтэй олон ажил хийгээсэй, хэрэгжvvлээсэй гэж хvсч байна. Мєн энэ ярилцлагыг уншаад биднийг ирж дэмжээсэй. Бид АНУ-д болох олон улсын тэмцээнд оролцохын тулд, Монгол Улсынхаа нэрийг гаргахын тулд маш сайн бэлтгэнэ ээ.
Ц.Сарангоо:
-Биднийг дэмжиж байгаа “Yнэн” сониныхоо ах, эгч нартаа маш их баярлалаа.

Л.ЭРДЭНЭМАА
дугаар 046

Мэдээллийн эх сурвалж:

БОЯ-ны удирдлага иргэний хєдєлгєєнийхєнтэй уулзлаа

Байгаль орчны яамнаас 2008 оныг “Тєрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах жил” болгон зарласан.
Yvнтэй холбоотойгоор сvvлийн єдрvvдэд байгаль орчны чиглэлээр ажилладаг тєрийн бус байгууллагуудын тєлєєлєлтэй уулзалт зохион байгуулж буй. Єчигдєр уул уурхай, ашигт малтмалын хайгуул, олборлолтоос vvдэн сvйдсэн байгаль орчныг хамгаалах чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг “Монгол нутаг мину” эвслийн гишvvн хєдєлгєєнvvдийн тэргvvлэгчидтэй уулзлаа. Уулзалтад Байгаль орчны сайд Ц.Шийлэгдамба болон яамны бvх газар, хэлтсийн дарга нар оролцсон.

Говь-Алтайд эхэлсэн ураны хайгуулыг зогсоожээ
Ийм мэдээг тус аймгийн “Салхин Сандаг” холбооны тэргvvн Ж.Тvдэвдорж дуулгасан юм. Дэлгэр сумын нутагт ураны хайгуул хийж эхэлснийг єнгєрсєн жилээс нутгийнхан эсэргvvцэн нэлээд хэл ам таталсны дvнд саяхан УМХГ-аас шалгалт очжээ.
Шалгалтаар цєєнгvй зєрчил илэрсэн тул ураны хайгуулын ажлыг зогсоож, лицензийг цуцлах тухай саналыг АМГТХЭГ-т хvргvvлсэн гэнэ. Говь-Алтайд єнєєдрийн байдлаар 261 хайгуул, ашиглалтын тусгай зєвшєє¬рєл олгосон байгаа аж. Хэдийгээр Євєрхангай, Баянхонгор шиг уул уурхайгаас vvдэлтэй аюул, байгаль орчныг сvйтгээд эхэлчихээгvй ч ийм хэмжээний лиценз олгосон байгааг анхаарах ёстой гэж “Салхин Сандаг” холбооныхон vзэж буй.

Цэнхэр суманд хоёр хєрєє рам єдєр, шєнєгvй мод бэлтгэсээр...
Архангай, Євєрхангай аймгийн нутагт байгаль хамгаалах зорилгоор нэгдсэн “Ариун суварга” хєдєлгєєнийхний ярьснаар сvvлийн гурван жил Цэнхэр сумын тєвд хоёр хєрєє рам єдєр шєнєгvй ажиллаж байгаа аж.
Хэдхэн хоногийн ємнє гэхэд л залуухан хар мод бэлтгэж банз болгон зvсч байхтай таарчээ. Ер нь хєдєєд, тэр дундаа дээрх хоёр аймагт ой модыг их хэмжээгээр сvйтгэж байгаа гэнэ. Ийм байхад аймгийн МХГ, Байгаль орчны албаныхан бие бие рvvгээ тvлхчихээд, дараа нь баахан ажил хийсэн болж тайлан гаргаад суудаг хэмээн “Ариун суварга” хєдєлгєєнийхєн шvvмжилсэн. “Чи яагаад байгаль сvйтгээд байна” гээд очих¬оор тэднийг шоолох маягтай угтдаг аж. Тэгэхээр та бvхэн байнга хєдєє давхиж очоод шалгаад байж чадахгvй учир нутгийн иргэдийн дуу хоолойг сонсооч гэсэн саналыг тэд тавьж байна лээ. Yvний зэрэгцээ гол горхи бохирдож, хатаж ширгэсээр байгаа гэнэ. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт “Монгол газар”, “Алтан Дорнод Монгол”, “Сайлиг” зэрэг компани алтны хайгуулын 19, ашиглалтын 11 лиценз авч, 1999 оноос эхлэн алт олборложээ. Тэд 3000 гаруй га газрын хєрсийг орвонгоор нь эргvvлснээс Орхон, Урд Тамир, Цэцэрлэгийн голд цутгадаг том, жижиг 11 гол ширгэсэн байна. Дээрх аймгуудад байдаг халуун рашааны орчимд жуулчны баазууд олноороо байрлаж, рашааны усыг ийш тийш нь татаж урсгаснаас болоод мєн хатаж ширгэх болжээ.

Эгийн голын УЦС барих ажлыг зогсоосонд нутгийнхан шинэ Засгийн газарт баярлаж ба
Эг-Yvрийн голын ай савд хайрлаж хамгаалах зvйл арвин. Гэтэл Хєвсгєл аймгийн нутагт ашиглалт, хайгуулын 277 лиценз олгосны 149 нь Эг, Yvрийн сав дагуу байгаа юм.
Єдгєє Эгийн гол Алаг-Эрдэнэ сумын нутагт тасарсан байгаа аж. Yvнээс болоос дээрээс урсаж ирсэн загас, жараахай тэр орчимд хайргадаж vхэж эхэлжээ. Иймээс голын тасарсан урсгалыг нєхєхєд анхаарахыг БОЯ-наас хvссэн. Нєгєєтэйгvvр Хєвсгєлийн Мєрєнгийнхєн жилдээ 20 мянган машин мод тvлж байна. Yvний 80 хувийг нь Алаг-Эрдэнэ сумын нутгаас огтолдог ажээ. Нэг vгээр Эг, Yvрийн ай сав дахь ой модыг хайр найргvй огтчиж байна. Энэ vйдлийг таслан зогсоохын тулд яамтай хамтарч ажиллахад хєдєлгєєнийхєн бэлэн байгаа ажээ.

Баржин уулын зургаан тээрмийг яагаад хураасангvй вэ?
Тєв аймгийн Заамарт єнєєдрийн байдлаар уул уурхайн компаниудын хєлд єртєж эвдэрсэн 1600 га, лиценз нь цуцлагдаж, эзэд нь явчихсан нєхєн сэргээлт хийгээгvй 2100 га талбай байгаа аж.
Техникийн нєхєн сэргээлт ердєє 15 хувьтай. Биологийн нєхєн сэргээлт нэг хувь ч хvрэхгvй. Хамгийн ноцтой нь Заамар сумын тєвєєс долоон км зайтай Баржин ууланд “АШБ” гэдэг Хятадын 100 хувийн хєрєнгє оруулалттай компанид хууль зєрчин лиценз олгожээ. Бvр Баржин уулыг улсын тусгай хэрэгцээний газраас хvчээр хасаад лиценз олгосон байна. “Єнгєрсєн жил БОЯ, YХЯ, УМХГ-ынхан шалгалтаар явахдаа Баржин ууланд байсан зургаан тээрмийг хураагаагvй. Мєнгєн усаар ажилладаг тээрэм шvv дээ. Гэтэл хураагаагvй. Мєн тэр орчмоос авсан хєрсний шинжилгээгээр мєнгєн усны агууламж зєвшєєрєгдєх хэмжээнээс 20-40 дахин их байсныг нууцалчихсан, саяхан бид олж мэдлээ. Заамар ирээдvйн Хонгор болоход ойрхон байна. Ийм байхад яагаад энэ компани шалгалтын гадна vлдээд байна вэ? “АШБ” компани тайландаа 300 кг алтны нєєцтэй гэж бичсэн байсан, тийм биш ээ.

Тэнд 300 тонн алт байгаа. Бас энэ компани нєєцийн буюу хайгуулын тайлангаа гаргаагvй байсан мєртлєє 2004 он ашиглалтын лиценз авчихсан байна лээ. Тэнд ажилладаг хvмvvс харуулд нь мєнгє атгуулаад жаахан хvдэр аваад гарахад л саяар нь олдог гэдгийг баримттай мэднэ. Гэтэл “АШБ” компани улсад хоёрхон кг алт тушаасан байгаа” хэмээн “Тосон Заамар-Туул” гол хєдєлгєєний тєлєєлєгч хэлсэн. Тэд vvнд анхаарлаа хандуулаач гэсэн хvсэлт, шаардлагыг БОЯ-нд тавьсан юм. Мєн нєхєн сэргээлтийн vнэлгээг эргэж харах, шинэчлэх цаг болсныг анхааруулж байлаа. Хэдэн жилийн ємнєх тооцоогоор нэг га-д мод тарьж нєхєн сэргээлт хийхэд 1.3 сая тєгрєг зарцуулахаар байж. Мэдээж энэ тоо єнєєдєр нэмэгдэнэ. Гэтэл 2004 онд баталсан стандартаар бол нэг га-д нєхєн сэргээлт хийхэд 124 мянган тєгрєг л зарцуулахаар тогтоожээ. Yvнээс vvдэн нєхєн сэргээлт олигтой хийгдэхгvй, компаниудыг нєхєн сэргээлтэд бага мєнгє зарцуулж байна гэж хэлэх, шаардах аргагvй болоод байгаа аж.

Хуурамч бичгээр шонгийн мод бэлтгvvлжээ
Увсын Хяргас, Цагаанхайрхан сумын нутагт vйл ажиллагаа явуулдаг “Алаг нvдэн Мєндєєхэй” хєдєлгєєнийхєнд ч ой мод сvйтгэх, гол горхи хатаж ширгэх, гар аргаар алт олборлогчдын зовлон байна. Тариалан, Тvргэн, Бєхмєрєн суманд хятадууд хууль бусаар алт олборлоод байна, “нинжа” нар хэтэрлээ гэх гомдол сvvлийн vед тасрахаа больжээ. Дээр нь Хяргас, Цагаанхайрханд модыг их хэмжээгээр бэлтгэж байгаа гэнэ. Шонгийн мод бэлтгэхийг зєвшєєрсєн гэх бичигтэй компаниуд єнгєрсєн жил дээрх сумдаас мод бэлтгэсэн байна. Гэвч эл бичигт нь Увс аймгийн нэр байхгvй, хуурамч байсан аж. Одоо захиргааны хэрэг vvсгээд явж байгаа гэнэ. Шонгийн мод бэлтгэсэн “Алтай трест” компани гоожинд 9200, “Дэвшил ус” 3500 тєгрєг тєлжээ. Адилхан шонгийн мод бэлтгэж байгаа хоёр компанийн гоожингийн мєнгє ийм зєрvvтэй байгааг хєдєлгєєнийхєн гайхаж буйгаа илэрхийлсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны албаныхан ийм харилцан адилгvй байдлаар тооцоолон гоожингийн мєнгийг авсан байна. Дээр нь модны vйлдвэр нь шон гэчихээд банз бэлтгээд байх нь бас цєєнгvй ажээ.

Хангайн нуруунд бороо оруулах тєхєєрємжийг яаравчлан суурилуулахыг хvслээ
Хангайн нуруунаас эх авч хангай, хээр тал, говийн бvсийг дамжин 435 км урсахдаа 175 км кв талбай бvхий Улаан нуурыг vvсгэдэг байсан Онгийн гол єдгєє тасарсан. Монголын говийн экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой нєлєєтэй Улаан нуур ч газрын хєрснєє шургаж, хатаж ширгэж, 57 мянган хvн ундны болон хэрэглээний усаар гачигдаж, мал, амьтан нутгаа орхин дайжихад хvрчээ. Yvний буруутан нь алтны шороон ордуудад олборлолт хийхдээ голын гольдролыг бvрмєсєн єєрчилж, нєхєн сэргээлт хийлгvй хаясан алтны компаниуд. Онцолбол “Эрэл”-ийн алтны уурхай буруутай. “Онги голынхон” хєдєлгєєнийхєн Экологи, эдийн засгийн vнэлгээний тухай Ой голын сав дагуу ашигт малтмалын лиценз олгохгvй байх талаар хууль боловсруулахаар БОЯ-тай ярилцаж байгаа аж. Мєн “Онги чацаргана” хэмээх ажлыг хийхээр тєлєвлєжээ. Онги голын дагуу чацарганы мод, бут тарих юм байна. Мєн сурах бичиг гаргаж эхэлжээ. Харин Хангайн нуруунд бороо оруулах тєхєєрємж суурилуулах ажил УЦУОШГ-т гацаад байгааг хэллээ. Энэ ажилд зориулан улсын тєсєвт 120 сая тєгрєг тусгаж єгсєн гэнэ. Иймээс тэртээ тэргvй хєрєнгє мєнгийг нь шийдээд єгчихсєн байхад яаравчлаасай хэмээн хєдєлгєєнийхєн хvссэн юм. Ийн байгаль орчныг хамгаалахын тєсєл нэгдсэн хєдєлгєєнvvд БОЯ-той хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, асуудлаа ний нуугvй хэлэлцлээ.

Д.ЭЛБЭРЭЛТ
дугаар 046

Мэдээллийн эх сурвалж:

Алтны хоёр шинэ шинж чанар

Америкийн физикчид алтны хоёр шинэ нано шинж чанарыг нээлээ. Жоржи мужийн Технологийн хvрээлэнгийн физикчид дуран авайн тусламжтайгаар энэхvv vнэт металлд урьд ємнє мэдэгдээгvй хоёр шинж чанар байсныг илрvvлснээ мэдэгджээ. Тодруулбал, Ньютоны физикийн хvрээнд алтны уг шинж чанар нь орхигдсон гэсэн vг аж.
Нэгдvгээрт, цахилгаан соронзон талбайн нєлєєллєєр алтны нимгэн vе нь гурван хэмжээсээс хавтгай болтол єєрийн молекулын бvтцийг єєрчлєх чадвартай тєдийгvй соронзон талбайг салгасны дараа дахин гурван хэмжээсдээ байрлаж очдог байна. Мєн алтаар бvрхсэн хvйтэн гадаргууд цахилгаан соронзон талбай нєлєєлєхєд vнэт металлын бvтэц нь СО нvvрстєрєгчийн оксидыг СО2 нvvрсхvчлийн хийнд хувиргах каталит эсэлдлийг явуулах чадвартай ажээ. Хоёрдугаарт, алтыг эсэлдvvлсэн vед тvvний нано бvтэц нь соронзон шинжтэй болохоос гадна тодорхой хэмжээнд алтны нано дамжуулагчийг улам эрчимжvvлэх тусам цахилгаан гvйдэл шиг болдог байна. Харин тодорхой хэмжээнээс хэтэрвэл тусгаарлагч болдгийг эрдэмтэд тогтоожээ. Нэг тєрлийн металл нь тог дамжуулагч болон тусгаарлагч болдог хоёр шинж чанартай байдаг нь алтны хувьд анхны нээлт юм. Тиймээс ойрын ирээдvйд алтны энэхvv шинж чанарыг аж vйлдвэр, тухайлбал электрон бvтээгдэхvvний vйлдвэрлэлд ашиглана гэж физикчид vзэж байна. “Бичил хэмжээнд алт нь физикийн макро ертєнцєд байхгvй, эрдэмтдэд урьд ємнє нь мэдэгдэж байгаагvй хими, механик, цахилгаан, соронзон шинж чанаруудыг єдєєгч болж байна. Энэхvv мэдлэгийн vндсэн дээр цахилгаан болон химийн шинэ бvтээгдэхvvн, тvvнчлэн дээд зэрэглэлийн электрон бvтээгдэхvvн бvтээх боломжтой” гэж эрдэмтэд ярьжээ.

дугаар 046

Мэдээллийн эх сурвалж:

НЄАТ-ын хуульд нэмэлт оруулснаар vйлдвэрлэгчид дотооддоо мах борлуулах боломж нээгдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар махны Нэмэгдсэн єртгийн албан татварыг чєлєєлєх асуудлыг хєндєн ярилцаж хуулийн тєсєл боловсруулсныг хэлэлцсэн.
Ерєнхий сайд vvнээс ємнє махны асуудлаар мэргэжлийн байгууллага, иргэд, махны бизнес эрхлэгчидтэй уулзсан. Уулзалтын vр дvнд дотоодын махны vйлдвэрvvд НЄАТ-аас зайлсийхийн тулд махыг 1-1.3 ам.доллараар vнэлэн экспортлодгоос махны хомсдол vvсч, улмаар vнэ нэмэгдэх шалтгаан болж байна гэж vзсэн байна. Тиймээс vндэсний vйлдвэрvvдэд боловсруулсан махыг дотооддоо борлуулсан нєхцєлд НЄАТ-аас чєлєєлєх нь махны хангамжийг сайжруулаад зогсохгvй vнийн єсєлтийг барихад бодитой дэмжлэг болно гэж тооцсон.

Бэлтгэсэн нийт махны 10 орчим хувийг vйлдвэрийн аргаар боловсруулж байгаа нь хvнсний аюулгvй байдал, хvн амын эрvvл мэндэд сєргєєр нєлєєлж буйг ч давхар анхаарсан хэрэг. Тиймээс ч Засгийн газар 2008 оныг “Хvнсний хангамж–Аюулгvй байдлын жил” болгон зарласан билээ. Засгийн газар НЄАТ-ын тухай хуульд нэмэлт єєрчлєт оруулах тухай” хуулийн тєслийг УИХ-д єргєн барих юм. Єнгєрсєн жилийн хавар НЄАТ тєлєгдєх эсэх нь шийдвэрлэгдээгvй, чєлєєлєх асуудлыг УИХ-аар оруулан шийдвэрлvvлэх байдалд тулсан учир нєєцийн махны худалдаанд гарах хугацаа хэд хоногоор хойшилж байсан билээ. Ямартаа ч тухайн vед Засгийн газарт асуудлыг ярилцан Улсын дээд шvvхээс тайлбар гарган байж НЄАТ-аас чєлєєлсєн. Ийм байдлыг дахин давтахгvйн тулд НЄАТ-ын тєсєл боловсруулсан. Хуулийг нь єєрчилвєл хойшид ч хэрэгтэй юм.

Засгийн газрын 2007 оны 38 дугаар тэмдэглэлийн дагуу Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт хотын хvн амын 2008 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нєєцлєхєд Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу НЄАТ-ын тооцохоор болоод байгаа ажээ. Эл тэмдэглэлийн дагуу аж ахуйн нэгжvvдтэй гэрээ байгуулсан учраас нєєцийн махыг нэмэгдсэн vнээр худалдаанд гаргахаас єєр аргагvй болно. Засгийн газар мах нєєцлvvлэхдээ чанартайн зэрэгцээ хавар махны vнийг хєєрєгдєхгvй хямд байхаар гэрээ байгуулсан. НЄАТ авбал энэ бvхэн эсрэгээр эргэж иргэдэд дарамт учруулна.

Тиймээс л Засгийн газар НЄАТ-ын хуульд заалт шинээр нэмж заримыг нь хасахаар тєсєл боловсруулсан хэрэг. НЄАТ-ын тухай хуулийн 14.1.4 дэх заалтад “Мал аж ахуй, газар тариалангийн vйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд єєрєє бэлтгэсэн буюу тариалсан, vйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогvй мах, сvv, єндєг, арьс, шир, vр тариаг дотоодын vйлдвэрлэгчдэд борлуулсан бол vнэд нь 10 хувийн НЄАТ шингэсэн гэж vзэж худалдан авсан этгээдийн НЄАТ-ын уг хувиар хасч тус тус тооцно” гэжээ. Эл заалт мал нядлах vйлдвэрvvдэд vйлчлэх боломжгvй болгож ариун цэврийн шаардлага хангаагvй нєхцєлд бэлтгэсэн махыг vйлдвэрлэгчид нийлvvлэхийг дэмжих утга агуулагдсан гэж vзэж болохоор байгаа юм.

Засгийн газрын 100 хоногийн ажлын тєлєвлєгєєнд vйлдвэрийн аргаар боловсруулж дотооддоо борлуулсан махыг НЄАТ-аас чєлєєлєх талаар Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хууль”-д нэмэлт оруулахаар тусгасан. Хуулийн тєслийн гол зорилго нь vйлдвэрийн аргаар боловсруулж дотооддоо борлуулсан махыг НЄАТ-аас чєлєєлснєєр махны хангамж сайжирч, vнэ тогтворжин, vйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ нэмэгдэн хvнсний бvтээгдэхvvний аюулгvй байдал сайжрах, хєдєє аж ахуйн бvтээгдэхvvний vйлдвэрлэл нэмэгдэж улмаар тухайн салбарт ажиллаж буй иргэд аж ахуйн нэгжvvдээс улсын тєсєвт оруулах орлогын хэмжээ нэмэгдэх юм. Энэ жилийн хувьд нєєцийн долоон мянган тонн махыг 10 гаруй аж ахуйн нэгж бэлтгэсэн.

Єнєє маргаашгvй хэрэглэгчиддээ хvрч эхэлнэ. Yйлдвэрийн аргаар мах боловсруулж нєєцлєн иргэдэд хямд єртгєєр хvргэснээр дээрх аж ахуйн нэгжvvд тєрєєс мєнгєн урамшуулал авах учиртай. Манай улсын мал сvргийн тоо толгой 40 саяд хvрсэн. Гэвч махыг нь голчлон экспортолдог vхэр, адууны тоон эзлэх хэмжээ 13 орчим хувь гэдэг. Мал сvргийн тэн хагасыг ямаан сvрэг эзэлж буй. Нєєцийн маханд єнгєрсєн жил ямааны мах оруулах талаар холобгдох газруудаас санал оруулсан хэдий ч дэмжигдээгvй учир урьдын адил vхэр хонины мах бэлтгэсэн. Єнгєрсєн оны нэгдvгээр сарын нэгнээс мєрдєгдєж эхэлсэн Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь махны vнийг тогтвортой байлгах боломжийг багасгаж vйлдвэрлэгчдэд дотооддоо мах vйлдвэрлэн борлуулахаас илvvтэй гадагш нь экспортлох сонирхлыг илvvтэй тєрvvлэх болсон учраас нэмэлт оруулах шаардлага гарчээ.

Мэдээллийн эх сурвалж:

Судлаачийн ёс зvйн тунхаг батлагдлаа

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 18 жил болжээ. Иймд нийгмийн олон салбарын судалгаа явуулах шаардлага, хэрэгцээ зайлшгvй байгаа билээ.
Олон судалгаа, шинжилгээ явагдаж байгаа хэдий ч мэргэжлийн бус судалгаа олширч, бизнес болон улстєрийн PR-д судалгааны дvнг ашиглах байдал ажиглагдаж байгаа тул vvнээс зайлсхийхийг уриалж “Хэвлэлийн хvрээлэн”-гийн санаачилгаар “Залуу судлаачдын клуб” байгуулагдснаа албан ёсоор зарлалаа. Тус клуб эрдмийн зєвлєл, ёс зvйн хяналтын хороо гэсэн хоёр хэлтэстэй бєгєєд эрдмийн зэрэгтэй мэргэжлийн судлаач, оюутан, залуусаас бvрдсэн 100 гаруй гишvvд, дэмжигчидтэй юм байна. Судлаач нь мэргэжилдээ vнэнч, хариуцлагатай, нийгмийн тогтвортой байдлыг тодорхойлогч болохоор дээд зэргийн ёс зvйг баримтлан ажиллах шаардлагатай. Тиймээс залуу судлаачдын гол зорилго нь “Судлаачийн ёс зvйн зарчим”-ын тунхагийг хэрэгжvvлэхэд чиглэжээ.

Клуб нь гишvvдээ чадавхижуулах, сургалт семинарууд зохиох, ёс зvйн хєтєлбєрийг боловсронгуй болгох, сурталчлах, туршлага судлах, судалгаа хийх зэргээр vйл ажиллагаа явуулж, цаашид судалгааны арга зvйн чиглэлийн ном товхимол гаргах юм байна. Єчигдєр клубын анхны єргєтгєсєн хурал болж гишvvд, дэмжигч байгууллагууд, мэргэжилтнvvд оролцон долоон зvйлтэй судлаачийн ёс зvйн зарчмыг тунхаглав. Мєн судалгааны албаны ахлах судлаач Д.Ганхуяг “Судлаачийн ёс зvй ба ур чадвар” хэмээх илтгэл тавилаа.

М.ХАНГАЛ
дугаар 046

Мэдээллийн эх сурвалж:

Сургалт зохион байгуулах төсөл











Төслийн хичээл дээр Сургалт, семинар зохион байгуулах төсөл хийлээ.

Судалгааны дүн-графикаар

















Эвдрэлтэй эд ангийн судалгааг графикаар үзүүлбэл дээрх байдалтай байна.

Эвдрэлтэй эд ангиуд










Манай сургуулийн компьютеруудын 7 нь хэвийн ажиллагаатай, 3 нь асаалтын товч эвдрэлтэй,3 нь тог баригч эвдрэлтэй,6 компьютерийн Монгол үсгийн фонд эвдрэтэй байна.

Thursday, March 6, 2008

Wednesday, March 5, 2008

Tuesday, February 5, 2008

Сургааль

Аливаа ажлыг хийхээр зорьж байсан үетэй харьцуулахад хүний амидрал өдрийн тэмдэглэл шиг энгийн зүйл юм. /James M.Bari/

Цаг агаар

Оноодор 3 сарын 5-нд Улаанбаатарт одортоо +4 хэм, шөнөдөө -14 хэм байна. Багавтар үүлтэй.

Валютын ханш

USD 1174/1175.20
EUR 1782/1787
JPY 11.38/11.42
RUB 47.70/47.90
CNY 167.70/168.0

'Euro Asia'

Wednesday, January 30, 2008

Дотоод мэдээ

Ерөнхий боловсролын төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хуудсаа 02 сарын 01-нээс ₮ сарын 15 хүртэл боловсролын үнэлгээний товийн www.eec.mn website-с болон тухайн сурч байгаа сургуулиасаа авах гэнэ.